Д.Трамп Японд айлчлана

Нийтэлсэн: 2017-09-13 09:31:00

ТОКИО./ТАСС/. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп 11 дүгээр сард Азийн орнуудаар хийх цуврал айлчлалынхаа хүрээнд энэ онд анх удаагаа Японд албан ёсны айлчлал хийнэ. Энэ тухай лхагва гарагт Японы “Aсахи” сонинд мэдээлжээ.
 
Тус сонинд мэдээлснээр, Д.Трамп 11 дүгээр сарын 4-6-ны хооронд айлчлахаар төлөвлөж байгаа аж. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ-тэй хийх хэлэлцээний гол сэдэв нь хоёр орны харилцаа, ялангуяа худалдаа  болон аюулгүй байдлыг хангах чиглэлийн хамтын ажиллагааны асуудал, түүнчлэн Умард Солонгос, Ази-Номхон далайн бүс нутгийн нөхцөл байдал байх ажээ.
 
Д.Трамп Азид хийж буй анхны цуврал айлчлалынхаа хүрээнд Филиппинд болох Зүүн азийн дээд хэмжээний уулзалт, АНУ - Зүүн өмнөд азийн орнуудын холбооны /АСЕАН/ дээд хэмжээний уулзалт, мөн түүнчлэн 11 дүгээр сард Вьетнамд болох Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны уулзалтад тус тус оролцох юм.
 
Үүнээс өмнө Их Британийн “Ройтерс”, Америкийн "Блүүмберг" агентлагууд Ерөнхийлөгч Д.Трамп энэ цуврал айлчлалынхаа хүрээнд Хятадад айлчлахаар төлөвлөж байна гэж мэдээлж байсан юм.
 
О.Барс
Эх сурвалж: Монцамэ агентлаг 
СУРТАЛЧИЛГАА :

0 сэтгэгдэл харуулж байна        

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: