Умард Солонгос НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн тогтоолыг бүрэн няцаав

Нийтэлсэн: 2017-09-13 09:26:55

Пхеньян. /ТАСС/. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс баталсан Умард Солонгосын эсрэг хориг арга хэмжээг чангатгасан тогтоолыг тус улсын удирдлага "эдийн засгийн бүрэн хэмжээний хавчилтаар манай улс болон ард иргэдийг боймлоход чиглэсэн" хэмээн үзэж бүрэн няцааж байна гэж БНАСАУ-ын гадаад явдлын яамны мэдэгдэлд тэмдэглэжээ. 
 
 
 
"Санаанд багтамгүй бөгөөд түрэмгий бүх арга хэрэгслийг ашиглаж буй АНУ-ын санаачилсан уг тогтоолыг БНАСАУ эрс буруушаан няцааж байна. Хориг арга хэмжээ авах тухай энэ тогтоол нь манай улсын өөрийгөө хамгаалах хууль ёсны эрхийг хасахад чиглэсэн бузар өдөөн хатгалгын үр дагавар юм" гэж Умард Солонгосын гадаад явдлын яамны мэдэгдэлд дурдсаныг тус улсын Төв цахилгаан мэдээний агентлаг уламлав. 
"НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шинэ тогтоол нь БНАСАУ зөв зам согосныг нотлож байгаа бөгөөд бид АНУ-тай бодит тэнцвэртэй байдалд хүрэх замаар эх орныхоо тусгаар тогтнох бүрэн эрх, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн хүчин чармайлтаа улам нэмэгдүүлнэ" дээрх мэдэгдэлд тэмдэглэсэн байна. 
 
Л.Батбаяр
Эх сурвалж: Монцамэ агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

1 сэтгэгдэл харуулж байна        

  1. Зөв мэдэгдэл. Шударга улс орон бүр дэмжих ёстой.

    Иргэн, 2017-09-16 09:33:01, 202.21.106.165Хариу бичих

  2. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: