Улс төрийн “хэл”-д “давхар дээл” гэдэг үг нэмэгдээд байгаагүй хугацаа өнгөрөв. Хууль, журманд ороогүй л болохоос энэ үгийг бараг л албан ёсны мэт хэрэглэдэг болсон. “Давхар дээл” гэхээр УИХ, Засгийн газрын гишүүний албыг хэлж байгааг хэн ч ойлгоно.
Энэхүү “давхар дээл”-ийн автор нь ЗГХЭГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Мөнхбат юм. Тэрээр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга байхдаа “давхар дээл”-тэй дайн зарлаж жагсаал хүртэл хийж явлаа. Тэр үеийн Чингисийн талбайд 2014 оны дөрөвдүгээр сарын 10-нд жагсч, давхар дээл тайлах ёслол үйлдэж байв. Шинэчлэлийн засгийн газрын 17 сайдыг “давхар дээл”-ээ тайлахыг шаардаж ийнхүү Чингисийн талбайд гурван цагийн турш жагсч байсан юм.
Тэр үеэр Ж.Мөнхбат “...Дампуурсан төр засгийн “давхар дээл”-ийг тайлуулах цуглааныг МАН сөрөг хүчнийхээ хувьд зохион байгуулж байна. Бид бүхэн шантрахгүй. Давхар дээлийг тайлтал нь, хэрэв тайлуулахгүй гэвэл Засгийн газрыг огцортол нь, засгийн газраа хайцаалбал УИХ-ыг тартал нь тэмцэнэ” гэж байв.
Гэвч хоёрхон жилийн дараа өөрөө УИХ-ын гишүүн,ЗГХЭГ-ын дарга болж өнөөх “давхар дээл”-ээ өмсч орхисон. Нэлээд шүүмжлүүлсэн. Ж.Мөнхбат 2016 оны долдугаар сарын 22-нд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “...Дөрвөн жилийн өмнө буюу 2012 оны сонгуулийн дүнд бий болсон шинэчлэлийн Засгийн газар 19 сайдтай байсан. Энэ сайд нар бараг л 100 хувь “давхар дээл’’-тэй байсан шүү дээ. Тэгэхээр өнөөдөр МАН энэ байдлыг эрс бууруулах зарчмыг барьж ажиллалаа. Үндсэн чиг үүргийн яамны сайд нарыг давхар байж болох гэдэг хувилбарыг хаана ч ярьдаг. Гэхдээ үндсэн чиг үүргийн яамд 5-6 л байгаа шүү дээ. “Давхар дээл”-тэй 19 сайдын дэргэд МАН энэ удаад Засгийн газрынхаа гуравны нэгийг буюу 50-аас доош хувийг нь давхар албан тушаалтай байлгах бодлого барьж байна. Энэ бол дэвшил” гэсэн тайлбаргы өгсөн юм. Харин сөрөг хүчин АН-ынхан “...Давхар дээлийг эсэргүүцэж байна гэж хашгираад байсан МАН-ынхан, тэр дундаа Ж.Мөнхбат өөрөө ЗГХЭГ-ын дарга болж давхар дээл өмслөө. Давхар дээлтэй байх нөхцөлөө хуульд өөрчлөлт оруулах замаар хийж байна” хэмээн шүүмжилж байсан юм. Нөгөөтэйгүүр тухайн үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж МАН-ын Засгийн газрын “давхар дээл”-д шүүмжлэлтэй хандаж байсан. Гэвч зөвшилцөл хэмээх нэртэй танилцуулга өгөөд л энэ асуудал хэрэгжээд явчихсан юм.
Одоо МАН дахиад Засгийн газар байгуулах гэж байна. Хүссэн хүсээгүй “давхар дээл”-ийн тухай яригдана. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын гишүүд нь УИХ-аас томилогдвол сөрөг хүчнээс эхлээд сөрж дуугарч таарна.
Энэ удаад ийм шүүмжлэлд өртөх нь бараг л тодорхой болоод байна. Учир нь Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагахад 30 гаруй гишүүн гарын үсэг зурж хүчин зүтгэсэн. Бүгд биш гэхэд хэд хэд нь сайд болчих хүсэлтэй л байгаа.
Дээрээс нь МАН доторх бүлэг, фракцуудын төлөөллийг энэ засагт багтаахгүй бол болохгүй. Тэгэхгүй бол саяын давалгаа шиг нэг хөдлөөд түлхээд унагачихаж мэднэ. Ингэсээр 1996-2000 онд АН-ынхан засгаа хэд сольсон түүхийг МАН давтаж болзошгүй юм.
Яг одоо бол Засгийн газрын ерөнхий чиг үүргийн Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Гадаад харилцааны яам, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам гэсэн таван яам байна. Үүн дээр Ерөнхий сайдыг УИХ-аас гаргаж ирнэ гэдэг хувилбар дээр бүлэг, фракцууд нь тохироод байгаа гэх мэдээлэл байна. энэ яахав, У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болгохгүй гэсэн ХАР ХҮЧ-ний бодлого байх. ХАР ХҮЧ одоогоор хүчтэй байгаа. Тэгэхээр Ерөнхий сайд УИХ-аас төрөх магадлал өндөр.
Тэгэхээр дараагийн Засгийн газарт дор хаяж зургаан сайд “давхар дээл”-тэй байна гэсэн үг. Дээр хэлснээр Засгийн газраа тогтвортой байдлыг бодно гэвэл “давхар дээл”-тэй сайд үүнээс ч олон төрж магадгүй.
Түүнээс гадна Засгийн газрын бүтцийг өөрчилж, яамдын тоог нэмэх тухай ч яригдаж байгаа аж. Энэ нь УИх-аас аль болох олон сайд засагт багтааж, “давхар дээл”-тэй сайд нарын тоог нэмэх арга бололтой юм.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл0
Хөөе нөгөө Хүрэлсүх маань хаана явна.Эасагт орохгүй юм байхдаа
ЛИЭРКАН БҮТЭЭГДЭХҮҮН НЬ: - Цусыг шингэлж, холестриныг бууруулна. - Судасны хатуурал нарийслыг /ишеми, инфаркт-шигдээс/ эрүүлжүүлж, - Тархи – Зүрхний цусан хангамжийг сайжруулна. - Даралт ба хуянг эрүүлжүүлнэ. - Бусад судасны бөглөрөл болон дахин харвалт зэргээс урьдчилан сэргийлнэ. НАЙРЛАГА ба ҮНДСЭН ҮЙЛЧИЛГЭЭ: Нийт 28 төрлийн ХАНААГҮЙ тосны хүчил агуулсан тул цусан дахь /өөх тос/ холестриныг бууруулж, судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэх 100% байгалийн гаралтай эмийн бус эмчилгээний бүтээгдэхүүн юм. ҮНЭ: 1 сараар хэрэглэх нь: /1 сав/ 240’000₮, 1 курс- 3 сар хэрэглэх: /3 сав/ 720’000₮, УТАС: 96665038 Та Цусны биохимийн дараах шинжилгээнүүдийг хийлгэж хэрэглээрэй. Үүнд: 1. Холестрин 2. Триглицерид 3. HDL – Өндөр нягтралтай өөх тос 4. LDL – Бага нягтралтай өөх тос ЛИ ЭР КАНы танилцуулга бичлэг: www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac
Ажил хийдэггүй хий цалин авах олон сайдаар ч яах ч юм билээ. Тэглээ гээд амьдрал сайжрахгүй, нөгөө л өлөн зэлмэн хэвээрээ байх нь. Тэтгэвэр нэмэхгүй байж өөрссөддөө албан тушаал бий болгож илүү ихийг идэж луйвардаж чадаж бнаа? МАН улам л унавал таарна. Мань биднийгээ хуурч дээгүүрээ албан тушаал ширээний наймаагаа л цэцэглүүлж мөлжлөгөө хийж байх ч гэж дээ.Хаана бна, тэр дундаж давхарга бий болгоно энэ тэр чинь. Өөрсдөө тэрбум тэрбумаар нь цуцалж ханахгүй байна уу? төрд гарс ан луйварчид аа.
Н.ЭНХБОЛД дараагийн Ерөнхий сайд болох ёстой шүү.
Н.Энхболд Заамарын газрыг онгичихыг дэмжиж ерөнхий сайд болох мөнгөө босгосон гэж үнэн үү. Өвөр Заамарыг ухахыг Н.Энхболд дэмжиж байгаа луйварчин гэдэг нь үнэн байжээ.
zahialgaar coment bichiheer ilt yalgarch haragddag shu
Hurelsuh BAGABANDIIN ar tal bol teruugeer yahiin.Ug ni ch husemjit said munuusuu mun shuu! B yambatsogt metiin laitai hulgaich nar l bish shuu!!!
Хүрэлсүхий 9 болгохгүй бол засаг олон дахин унана даа.
9 хэлбэртэй болгох юмуу товчлогчоо
дараагийн засаг хурдан байгуулагдаж ажилдаа орох хэрэгтэй байна. өвөлжилтийн асуудал өр зээл гээд олон ажил байна. иргэн хүний нүдээр харахад мэргэжлийн засгаас хувь илүү засаг байгуулагдах байх гэж хүлээж байна.
Эрдэнэбатын ЗГ улс орныг үнэнд доройтуулж чадлаа. Одоо шинэ ЗГ хурдан бүрдүүлж ажилдаа орох хэрэгтэй
Засаг төр хурдан эмхэрч цэгцэрч, улс орны дараа дараагийн ажил асуудлыг шийдэх ёстой. Өвөлжилт төсөв, санхүү....
Хүрэлсүх ЕС болвол олон сайдад шанаа өгнө. Ийм учраас тэрээр ЗГ-т орох хэрэггүй. ЕС ИХ-ын гишүүн байх ёстой. Бусад нь гишүүн бус харин мэргэжлийн хүн байвал ажлаа ч хийнэ. Хариуцлагатай ч ажиллана. ИХ-ын гишүүн хүн сайд болохоор давхар дээлээ даахгүй, ИХ болон ЗГ-ын ажлуудыг унагаагаад байна. Пээдийхийгээ л сайн сурсан шүү дээ. Даахгүй нохой булуу цуглуулна гэгч болоод байгааг одоо хүртэл 76 нар ухаарахгүй байна. ИХ-ын гишүүд сайд л болж байвал Монгол хамаагүй гэсэн уйваагүй ухамсартай бөгөөд харин ямаа шиг майлах нь сайн байгааг ард түмэн мөн ч сайн ойлгосон шүү дээ.
Сү.Батболд,Хүрэлбаатар, Зоригт гэх мэтийн ашигт малтмалын орд, тендер завшаад амташчихсан, муу юмны амтанд орчихсон хулгайч нар засагт орвол шууд босож засагаа авах хэрэгтэй.Хэдий болтол хүүхэд шиг хууртагдаж суух юм.
Эрдэнэбат ерөнхий сайд болонгуутаа боовныхоо хүүхнийг канадад элчин сайдаад тавьсан гэнэ лээ.Буцаан татахаа мартаваа ерөнхийлэгч ээ.
ЛИЭРКАН БҮТЭЭГДЭХҮҮН НЬ: - Цусыг шингэлж, холестриныг бууруулна. - Судасны хатуурал нарийслыг /ишеми, инфаркт-шигдээс/ эрүүлжүүлж, - Тархи – Зүрхний цусан хангамжийг сайжруулна. - Даралт ба хуянг эрүүлжүүлнэ. - Бусад судасны бөглөрөл болон дахин харвалт зэргээс урьдчилан сэргийлнэ. НАЙРЛАГА ба ҮНДСЭН ҮЙЛЧИЛГЭЭ: Нийт 28 төрлийн ХАНААГҮЙ тосны хүчил агуулсан тул цусан дахь /өөх тос/ холестриныг бууруулж, судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэх 100% байгалийн гаралтай эмийн бус эмчилгээний бүтээгдэхүүн юм. ҮНЭ: 1 сараар хэрэглэх нь: /1 сав/ 240’000₮, 1 курс- 3 сар хэрэглэх: /3 сав/ 720’000₮, УТАС: 96665038 Та Цусны биохимийн дараах шинжилгээнүүдийг хийлгэж хэрэглээрэй. Үүнд: 1. Холестрин 2. Триглицерид 3. HDL – Өндөр нягтралтай өөх тос 4. LDL – Бага нягтралтай өөх тос ЛИ ЭР КАНы танилцуулга бичлэг: www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac
жанхуугийн гаагааны резин урвагч дүлзэн ухныг намаас нэн даруй хөө. нямка их хурлын дарга, хүрлээ ерөнхий сайд хийгээд яамдын сайдыг мэргэжлийн хүмүүсээс бүрдүүл, хөдөөний улаан хацарт шуналын тулам болорчулуун мэтийн эргүү гарууд бол огт бүтэхгүй шүү...
Хар хүчнийнхэний хандыг гүйцэд дараачээ