sonin.mn
УИХ-ын ээлжит бус чуулганаар Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэв. Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжихгүй гэсэн Байнгын хорооны саналыг дэмжье гэсэн томьёоллоор санал хурааж УИХ-ын гишүүдийн 57.5 хувь нь дэмжээгүй тул Ерөнхий сайд огцрохоор боллоо. Ингэснээр Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байна.
Дараагийн Засгийн газар бүрдтэл Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллах юм.
 
Э.Сүрэн