Зүүн эргэхийг хориглохыг иргэдээсээ асууж, илүү боловсронгуй болгохыг үүрэг болголоо

Нийтэлсэн: 2017-08-22 16:07:01

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах чиглэлээр, ялангуяа замын зарим хэсэгт зүүн эргэх хөдөлгөөнийг хязгаарласан арга хэмжээний үр дүнгийн  талаар мэдээлэл сонсов. 
 
Замын цагдаагийн удирдлагуудын танилцуулснаар хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан жил бүрийн наймдугаар сарын 15-25 бол замын хөдөлгөөний хамгийн их ачаалалтай үе юм байна. Энэ үеэр орон нутгаас хот руу чиглэсэн зорчигч урсгал мөн хамгийн их байдаг байна.  Ачааллын яг энэ үеэр  Энхтайваны өргөн чөлөөний замын зарим хэсэгт зүүн эргэх хөдөлгөөнийг хязгаарласан нь олон жилийн судалгаатай, тооцоотой бөгөөд үр дүнгээ өгөх арга хэмжээ болохыг тэд онцоллоо. Зүүн эргэх хөдөлгөөнийг хязгаарласан талаар иргэдийн дэмжлэг, гомдол адил тэнцүү буюу 50:50 хувьтай байгаа, цаашид туслах чиглэлийн зарим замыг өргөтгөх чиглэлээр зарим арга хэмжээг авч эхэлснээ нийслэлийн Засаг дарга С.Батболд танилцууллаа.
 
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хүний амьдралын хэмнэлийг өөрчилсөн шийдвэр судалгаатай, бүх талаар иргэндээ ашигтай байх ёстойг анхааруулав. Мөн энэ шийдвэрээ улам боловсронгуй болгох чиглэлээр ямар арга хэмжээ авах, ер нь зүүн эргэх хөдөлгөөнийг хориглохыг хотын иргэдээс асуух, судалгааны дүнг үндэслэж шийдвэрээ гаргах талаар долоо хоногийн хугацаатай үүрэг өгч эргэж танилцуулахыг үүрэг болголоо.
 
Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар  876 мянга гаруй автомашин замын хөдөлгөөнд оролцдогоос 505 мянга орчим нь нийслэлд байдаг юм байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  
СУРТАЛЧИЛГАА :

6 сэтгэгдэл харуулж байна        

  1. Ха хх хуурч ханахгүй юмаа

    Зочин, 2017-08-22 18:08:39, 66.181.160.61Хариу бичих

  2. harin tiim

    zochin, 2017-08-22 18:24:32, 202.21.111.158

    Таны нэр:

    Тайлбар:

  3. ene sdad zuun ergeh ergehgui yamar hamaatain, popdoh yumaa olj yadahiin, hiih ajil bdgguim uu?

    Зочин, 2017-08-22 19:32:00, 202.179.18.61Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

  5. Ер нь аливаа дүрэм журам гаргахдаа иргэдийнхээ санаа бодлыг харгалзахгүйгээр том толгойлдогоо больчих.

    Зочин, 2017-08-22 19:57:54, 103.10.22.60Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

  7. Ene mongol horsond tohirohgui bna aa zuun ergehgui teneed tuslah zam tag hen iim garigiin ym sanaachilvaa arai ahu arai japaniig duuraisan ym bish biz dee bolohgui

    Yxchxhc, 2017-08-23 00:28:23, 66.181.182.16Хариу бичих

  8. Таны нэр:

    Тайлбар:

  9. Дэмждэг, эсэргүүцдэг хүний харьцаа 50/50% гэнүү? Энэ нөхөр бичиг үсэгт тайлагдаагүйг нь далимдуулаад доод талын долигнуурууд буруу мэдээлэл өгсөнийг нь ЕС-ддаа танилцуулаад тэр нь бас юм уншдаггүй учраас "өө тийм үү" гээд хүлээж авдаг байх. Тийм биш бол тэр дор нь "юуны чинь 50/50%. Хэвлэл мэдээлэлд гарсан судалгааны дүнгээ унш, май" гээд шууд харуулж улалзуулах ёстой. Манай төр, засгийн ажил нэг иймэрхүү л гэлдэрч байнадаа.

    Зочин, 2017-08-23 10:31:25, 202.179.26.156Хариу бичих

  10. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: