МАН манийгаа мартав

Нийтэлсэн: 2017-08-22 10:05:54

“...Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдана” гэж 1990-ээд онд ардчиллынхан дуулсаар гарч ирсэн.
 
Ардчиллынханд Монголын ард түмэн төрийн жолоог атгуулсаан. 1996 оны УИХ-ын сонгуулиар тэднийг дэмжиж байв. Гэвч тэд төрөөрөө тоглосоор, засгаа унагасаар 2000 онд гудамжинд гартлаа ялагдаж байв.
 
2012 оны УИХ-ын сонгуулиар бас Засгийн газрыг байгуулах эрх мэдэл олгож байсан юм. Харамсалтай нь тэдний засаглал бондын мөнгө, албан тушаалын хуваарилалтад бүдэрснээр нурж унасан. 2016 оны сонгуулиар бас л нам тавиулсан.
 
Харин АН-ыг унах болгонд улам хүчтэй болж босч ирдэг МАН өнгөрсөн 2016 оны сонгуулиар УИХ-д 65 суудалтай болсон юм. Үнэмлэхүй ялалт...
 
Ард түмэн МАН-д итгэсэн хэрэг л дээ.
 
МАН сонгуулийн үеэр Мэргэжлийн Засгийн газар байгуулна гэсэн. Хүүхэд бүрт Хүүхдийн мөнгө олгоно гэсэн. Оюутны тэтгэмжийг таслахгүй гэсэн. Татвар нэмэхгүй гэсэн. Улаанбаатарыг жаргалтай болгоно гэсэн.
 
Бас ард түмэн МАН-д тууштай тулхтай,  хувирдаггүй холбирдоггүй, 90 гаруй жилийн түүхтэй хашир нам гэж итгэсэн.
 
Ингээд сонгуулийн дараа МАН ажилдаа орсон. Мэргэжлийн бус Засгийн газар байгуулав. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө гэнэт шийдсэнийг эс тооцвол Хүүхдийн мөнгийг танахаар шийдвэрлэв. Оюутны тэтгэмж оргүй алга болов. Долоон төрлийн татвар нэмэв. Улаанбаатарын утаа, түгжрэл хэвээр үлдэв.
 
Ерөөс, маргааш сонгууль болбол МАН ялагдахаар болчихов. Гэвч асуудал үүгээр дууссангүй.
 
Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш МАН-ынхан хоёр тал гэх боловч нэдэр дээрээ нэлээд  хэдэн талд хуваагдаад зодолдож эхлэв. Өнөөдрийг хүртэл энэ зодоон нь дуусангүй. Улам л нарийн, улам л ширүүн болж байна. Явсаар Засгийн газраа огцруулах дээр л тогтож байх шиг байна.
 
Чухамдаа Монголын байтугай дэлхийн улс төрд гарч байгаагүй зөрчил тэмцэл, зодоон нүдээнийг МАН-ынхан хийж байна гэж улс төр ажигладаг хүмүүс хэлэх боллоо. Тэр ч үнэн бололтой юм.
 
Сонгуулиар яаж гуйж гувшиж байж санал авлаа даа. Дараа нь яасныг дээр хэлсэн. Тэгвэл одоо нүдний булай болмоор явдлууд энэ өвгөн намаас гарах боллоо.
 
Олны яриа, хэвлэлийн тоймоор хэлж буй тул зүхсэн гүтгэсэн гэх нь зохимжгүй болно.
 
Юу гэвэл Ерөнхий сайд, Шадар сайд хоёр нь талцаж, улмаар Шадар сайд нь засгаас гарах өргөдлөө өгчээ. Тэд бие биеэ тагнаж чагнаж, араас нь “сүүл” тавьсан асуудал олны дунд нэгэнт ил болсон. Гэхдээ нэг нь “...Би биш” гээд нөгөө нь “...Чи тэгсэн” гээд байгаа. Нэгэн эрхэм үүнийг “...Дэлхийн шившиг” гэсэн нь бодмоор л үг санагдаж буй.
 
МАН-ын дарга нь Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж унасныхаа дараа “...Хариуцлагаа хүлээнэ” гэж мэдэгдээд нам жим суух болов. Үнэнийг хэлэхэд түүнд дуу гаргаад, ярьж хөөрөөд байх хэцүү л байгаа байх. Олон түмний зэвүү дургүй хоёрыг зэрэг хүргээд байгаа төрийн албыг зарж 60 тэрбумыг босгох өнөөх бичлэгийн гол дүр нь МАН-ын дарга байсан юм.
 
МАН-ыг УИХ-ын сонгуульд ялсны дараа “...Энэ бол эвлүүлэг” гэж байсан прокурор МАН-ын даргыг Ерөнхийлөгчийн сонгуульд унасны дараа дахин шалгахаар сэргээв.Одоо энэ бичлэгтэй нэр холбогдсон болгоныг хуулийн байгууллага асууж байцааж байна.
 
Нэг үгээр, 90 гаруй жилийн түүхээ МАН нүүр хийх газаргүй болтол шарж байгаа юм. Ер нь бол тэдний хийж буй үйлдэл хэлбэр талаасаа дэлхийн шившиг, харин агуулга талаасаа байдаг л эрүүл үзэгдэл гэж оношлох судлаачид бас байна.
 
Яагаад гэвэл урсгал ус ариусч, тогтоол ус бохирдож байдаг гэдэг. Түүн лүгээ ийм олон асуудалтай намд удирдлагын өөрчлөлт гарах нь зүйн хэрэг. Тэгээд ч гүн ухаантан Сенекагийн хэлсэнчлэн  дээрх маягаар “...Ард түмэнд хор учруулахаар удирддаг засаглал удаан настай байдаггүй” гэдэг юм.
 
Ийм хэлбэр, агуулгын зөрчилтэй өөрчлөлтийн процесс МАН-д явагдаж байна.
 
Дэлхийн олон улс оронд ийм өөрчлөлт явагдахдаа ихэвчлэн намынх нь удирдлагуудын дээр дурдсан шиг, жишээлбэл “тос дотроосоо өтдөг” гэдэг шиг болсон цаг үед болдог. Бас үүнийг тухайн намд “үе солигдох” процесс гэж нэрлэх нь ч байдаг ажээ.
 
МАН-д ийм л явдал болж байна. Намын даргад нэр нь яригдаж байгаа У.Хүрэлсүх, Ж.Эрдэнэбат нар 1970-аад оны залуус. Бас Ч.Хүрэлбаатарын нэр ч дуулдаж байна. Тэгэхээр яадаг ч байсан МАН-ын дараагийн дарга 1970-аад онынхноос болж таарах нь. Ингэсэн цагт МАН удирдлагын хувьд АН-аас залуу нам болж байгаа юм. Гэвч тухайн намын хэвшил, тогтсон дадал гэдэг яаж ч болохгүй юм бий.
 
МАН ингэж агуулгаасаа зөрчсөн хэлбэр бүхий өөрчлөлтийг хийж буй бас маш том алдаа дагуулж байж мэдэхээр байгаа юм. Тэр ард түмнээ мартсан. 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр гарч ирсэн хэлц үгэрхүү “...МАН, мань” гэж бий. Түүгээр бол МАН манийгаа мартчихаад байна. Магадгүй, өнөөдөр ингэж барин даргаа солиод ч энэ хооронд алдсан нэр хүнд, итгэл найдвараа буцааж олж авна гэдэг юу л бол. Цетвесийн хэлсэн үг бий.  “...Засаг төрийн тогтвортой байдлыг түшмэддээ жил тутам төсөвлөж төлдөг мөнгө нь биш, харин иргэдийнхээ халаасанд жил тутам үлдээдэг тэр мөнгө л баталгаажуулдаг” гэж... Гэвч МАН-ын засаглал үүнийг эсрэгээр нь хэрэгжүүлсэн юм.
 
Өнөөдөр МАН-ын харьяалал бүхий төрийн дээд, дунд, доод шатны албан тушаал хашиж буй хүмүүсийн яриа, мэдэгдлийг хараад үзээрэй. Тэд хэн бэ?
 
Хэлж ярьж байгааг нь харвал эхнээсээ л Төрийн ордон, яамны байшинд түшмэл цолтой төрчихсөн юм шиг аашилцгааж байна. Яг л АН-ынхан 1990-ээд онд “...Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдана” гэж дуулж байсан шиг...
 
Хэдийгээр Монгол Улс ардчиллын замаар замнаад 27-28 жил болж байгаа ч МАН-д коммунизм буцаад тогтчихсон байсан нь сая ойлгогдож байна.
 
Хар даа, энэ намд ямар ч ардчилал алга. Энэ тагнуул чагнуулын яриа, албан тушаал зарах худалдах тохироог ардчилсан нийгэмтэй улсын ардчилсан засаглалтай эрх баригч нам хийнэ гэж үү. Үгүй. Ардчилал бол сонголт. Өөр юу ч биш. 
 
Явж явж ганц л үнэн байна. МАН манийгаа мартжээ. 2020 онд УИХ-ын ээлжит сонгууль болно. МАН манийгаа санах л байх. Гэхдээ МАН-ыг мартах сонголтоо хэдийнэ хийчихсэн сонгогчид Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурах гишүүдийн тоо шиг нэмэгдсээр байх ажгуу.
 
Б.ДАМДИН-ОЧИР
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
СУРТАЛЧИЛГАА :

12 сэтгэгдэл харуулж байна        

  1. Enhbold songuulid ylsan bol bur balarchee.Ene buh bulhaig M.Enhbold.Erdenebat.Choijilsuren nar hiij bga da

    zochin, 2017-08-22 11:43:00, 202.9.43.135Хариу бичих

  2. ЛИЭРКАН БҮТЭЭГДЭХҮҮН НЬ: - Цусыг шингэлж, холестриныг бууруулна. - Тархи – Зүрхний судасны хатуурал нарийслыг /ишеми, инфаркт-шигдээс/ эрүүлжүүлнэ. - Тархи – Зүрхний цусан хангамж болон цусны эргэлтийг сайжруулна. - Даралт ба хуянг эрүүлжүүлнэ. - Бусад судасны бөглөрөл болон дахин харвалт зэргээс урьдчилан сэргийлнэ. НАЙРЛАГА: Нийт 28 төрлийн ханаагүй /өөх/ тосны хүчил агуулагдсан 100% байгалийн гаралтай эмийн бус эмчилгээний бүтээгдэхүүн юм. ҮНЭ: 1 сараар хэрэглэх нь: /1 сав/ 240’000₮, 1 курс- 3 сар хэрэглэх: /3 сав/ 720’000₮, УТАС: 96665038 Та Цусны биохимийн дараах шинжилгээнүүдийг хийлгэж хэрэглээрэй. Үүнд: 1. Холестрин 2. Триглицерид 3. HDL – Өндөр нягтралтай өөх тос 4. LDL – Бага нягтралтай өөх тос ЛИ ЭР КАНы танилцуулга бичлэг: www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac

    Зочин, 2017-08-22 15:39:44, 202.179.27.252

    Дамдин Очмо холсний бичээч ичиж ухмээр юм 2012-2016 улс орон жорлонгийн нухруу урсаж байхад чи таг дугай бур АНы бузаруудтайгаа ард тумнээ хамт молжилцоод л байсан одоо тэжээгчээ алдаад хэцуу байна уу. АНы лойдоруудаа хэдий болгон ард тумнээ молжиж амьдрах гээ вээ ажил хийж сураач. Харинч МАН дотроо хагралтайч улс орныг зов гольдрогт нь оруулж чадлаа одоо зорчлоо нэг тийш нь болгоод АНы ачаар дампуурсан ЭЗаа босгох хэрэгтэй тэгэхгуй бол дахиад л АНы дампуу лойдорууд гарч ирж улс орныг цолмож тусгаар тогтнолыг хутагны ирэн дээр авчирна

    Зочин, 2017-08-23 05:13:23, 67.111.249.66

    Таны нэр:

    Тайлбар:

  3. Ми ялсан бол Монгол улс хятадын харьяанд орох байсан.

    Минг Хуа Дао, 2017-08-22 11:47:05, 202.55.191.102Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

  5. Манийгаа мартаад олон жил болсон энэ капталистууд. Харин юмаа булаацалдаад гал хамууд ил цагаандаа гарч байна. Энэ намыг Ц даргын нам гэж андуурсан хэвээрээ гутлаа чирсэн бүдүүлэг хөөрхий харанхуй гарууд үнэн сэтгэлээсээ итгэж дэмждэг байх. Ц даргын намын нэрийг хортойгорр ашиглан луйвар хийж ирсэнд нь би дургүй.

    Зочин, 2017-08-22 12:44:18, 202.9.41.154Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

  7. Man an nam sonoh Ni mongoliin ARD tumend nen ih tustai bayarluushtai unsen togrog boloh estoi nam nertei hulgaich aluurchidiin sureg Odoo neg mongolchuud oilgoj baigaa Ali bolohgui hog shaar hulgaich luivarchin hudlaa ineej saihan ug heleerei Ni songoj tolgoi deeree sheelgej baigaagaa medeed ehelsen ene bol zov manan yalagdaj baina enhbold elbegdorj bayar gurviig shorond hiin ene tam shig niigmiig zevershuuleh estoi tiim eruul aaruul uhaantai shudarga Mongol hun man d bii an geh daguul aluurchidad bol uzeed Ogii ch baihgui Mongolchuudaa aluurchin ardchilalchid geh hujaa gamin shinjaan gomindaan aluurchin luivarchin zartai hulhi nohoinuud hoshnogonii alchuur doodoh zusar zusen buriin hog shaar zuglasan ardchilal ardchilagchid gedeg ot duursen omhii jorlong mongolchuud dahin hezee ch Bosch irheergui uurd Bulsan shuu dahin bitgii durs jorlon uhdag Mongol hun baidaggui

    Зочин, 2017-08-22 16:25:52, 46.125.249.55Хариу бичих

  8. Таны нэр:

    Тайлбар:

  9. Yamarch ch tohioldold an ardchilagchid geh buzaruudiig tord buur hezee ch gargaj bolohgui bur ue udam ur achdaa hoich uedee zahih Ni mongol hun buriin uureg shuu uldsen man geh dandaa luivarchid zuglasan heden hogshin uheeruud Ni tertei tergui hoorondoo alalzaad duusna Odoo mongolchuud guravdah huchin buyu mahn nam eruul saruul uhaan mongoloo gesen eh oronch jargalsaihan Uyanga Ganbaatar. Enhtuvshin Nyamdorj hurelsuh gesen jinhene mongol shuluun shudarga humuusiig nam geh chotgoriin zalamiig ustgan ard tumneeree shuud songoh Ni mongol hun buriin tuiliin zorilgo uureg gedegiig uhamsarlan ulam uhaantai hariuzlagatai handdag boljee

    Зочин, 2017-08-22 16:39:41, 46.125.249.55Хариу бичих

  10. Таны нэр:

    Тайлбар:

  11. МАН-ын бааснуудад хэзээ ч ахиж төрийг атгуулж болохгүй. Ард түмэнтэйгээ амь нэг байна гэж худлаа шааж гарч ирсэн нөхдүүдийг чөтгөр аваг

    Зочин, 2017-08-22 19:29:06, 66.181.164.175Хариу бичих

  12. boov oyinaa . buldug munhbat .arhichin undraa . aluurchin munhorgil. gazariin panzchin munhbayr hvvhen hvchindegch ganaa . geed ene tur zasagt chin yu geechiin CHUTGUR SHULAMUUD tsuglan saluurna ve . ????? .

    zochin, 2017-08-22 20:21:50, 188.64.247.34

    АНы баасны отнууд дахиж торийг атгаж яагаж байгаа юм болоо та нарт ажлын чадвар байхгуй боловсрол байхгуй ес суртахуун байхгуй ард тумнээ талхыг нь гуялуулж байгаад бас дунд хуруугаа гозоолгож байгаад л ард тумний хоронго болох $7.2 тэр бумыг цусалдаг биз дээ. Торийг эрхийг авахлээрээ Монголын тусгаар тогтнол ардчилал хоерын яаг эсрэг юм хийдэг биз дээ. Та нар бол гоншигнож чадна том том Мартын нулимс унагааж чадна улаан цайм худлаа шааж чадна хулгай дээрэм хийж чадна бусдад буруугаа огч бусдыг гордож чадна оор чадах юм даан ч алга. Яах гэж торийн ондорлогруу шунаад байгаа юм лав бид хэдээ жаргаах гэж биш тэр л унэн. Эцэст нь АНы лойдорууд хулгай дээрмээ ардчилал гэж ойлогдог дебилууд шуу дээ та нар

    Зочин, 2017-08-23 05:28:41, 67.111.249.66

    Таны нэр:

    Тайлбар:

  13. Дамдин Очир холсний бичээч ичиж ухмээр юм 2012-2016 улс орон жорлонгийн нухруу урсаж байхад чи таг дугай бур АНы бузаруудтайгаа хамт ард тумнээ молжилцоод л байсан одоо тэжээгчээ алдаад хэцуу байна уу. АНы лойдоруудаа хэдий болгон ард тумнээ молжиж амьдрах гээ вээ ажил хийж сураач. Харинч МАН дотроо хагралтай ч улс орныг зов гольдрогт нь оруулж чадлаа одоо зорчлоо нэг тийш нь болгоод АНы ачаар дампуурсан ЭЗаа босгох хэрэгтэй тэгэхгуй бол дахиад л АНы дампуу лойдорууд гарч ирж улс орныг цолмож тусгаар тогтнолыг хутагны ирэн дээр авиач нь аа

    Зочин, 2017-08-23 05:16:51, 67.111.249.66Хариу бичих

  14. Таны нэр:

    Тайлбар:

  15. АНы баасны отнууд дахиж торийг атгаж яагаж байгаа юм болоо та нарт ажлын чадвар байхгуй боловсрол байхгуй ес суртахуун байхгуй ард тумнээ талхыг нь гуялуулж байгаад бас дунд хуруугаа гозоолгож байгаад л ард тумний хоронго болох $7.2 тэр бумыг цусалдаг биз дээ. Торийг эрхийг авахлээрээ Монголын тусгаар тогтнол ардчилал хоерын яаг эсрэг юм хийдэг биз дээ. Та нар бол гоншигнож чадна том том Мартын нулимс унагааж чадна улаан цайм худлаа шааж чадна хулгай дээрэм хийж чадна бусдад буруугаа огч бусдыг гордож чадна оор чадах юм даан ч алга. Яах гэж торийн ондорлогруу шунаад байгаа юм лав бид хэдээ жаргаах гэж биш тэр л унэн. Эцэст нь АНы лойдорууд хулгай дээрмээ ардчилал гэж ойлогдог дебилууд шуу дээ та нар

    Зочин, 2017-08-23 05:29:00, 67.111.249.66Хариу бичих

  16. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: