sonin.mn
МОСКВА./TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Байгаль-Амур, Транссибирийн төмөр замын нэвтрүүлэх чадвар, ачаа тээвэрлэх хэмжээг нэмэгдүүлэн сайжруулах ажлын санхүүжилтыг хийхийг Сайд нарын танхимд даалгажээ.  Энэ тухай 8 дугаар сарын 3-нд болсон Алс дорнодод томоохон төслүүд хэрэгжүүлэх асуудлаар хийсэн зөвөлгөөний дүнгээр батлагдсан даалгаврын жагсаалтад дурджээ.
 
Дээрх санхүүжилтыг Үндэсний нөөцийн сангийн хөрөнгөөр, 100 хүртэл тэрбум рублийн хөрөнгийг 2017 онд, 50 хүртэл тэрбум рублийг 2018 онд хийх ажээ.
 
Тус даалгаврын биелэлтийн тайлан илтгэлийг 2017 оны 11 дүгээр сарын 1-нээс өмнө танилцуулах ёстой юм.
 
Үүнээс гадна, сайд нарын танхимд сонирхож буй байгууллагуудтай хамтран Алс дорнодын холбооны тойргийн эрчим хүч, усан боомтын дэд бүтцийг хөгжүүлэх хөтөлбөрийн зорилтот параметруудын хангах, Байгаль-Амур, Транссибирийн төмөр замыг хөгжүүлэх төлөвлөгөө, тус тойргийн нутаг дэвсгэр дээрх үндсэн ачаа илгээгч, болон ачаа хүлээн авагчдыг хөгжүүлэх төлөвлөгөөг тус тус биелүүлэхийг мөн үүрэгджээ. Энэ даалгаврын биелэлтийн илтгэлийг 2017 оны 12 дугаар сарын 1-нээс өмнө танилцуулах ёстой аж.
 
О.Барс 
Эх сурвалж: Монцамэ агентлаг