Куба дахь гадаадын дипломат ажилтнууд яагаад дүлийрч байна вэ?

Нийтэлсэн: 2017-08-11 14:57:08

ОТТАВА. /ВВС/. Куба дахь Канадын ЭСЯ-ны ажилтнуудын нэгнийх нь чих дүлийрч, толгой нь байнга өвдөх болсон тухай Канадын ГХЯ мэдэгдлээ. Тус яам үүнтэй холбоотойгоор мөрдөн шалгалт явуулж эхэлсэн байна.
 
Кубын нийслэл Гавана хот дахь манай ЭСЯ-ны ажилтнуудын  бие мах бодид “хачин” шинж тэмдгүүд илрэх болсон гэж АНУ мэдэгдсэнээс нэг хоногийн дараа буюу өчигдөр Канад дээрх мэдэгдлийг хийлээ.
 
Эх сурвалжуудын мэдээлснээр, Куба дахь гадаадын ЭСЯ-нууд болон дипломат ажилтнуудын гэрийн гадна чимээ гаргалгүйгээр хүнийг дүлийрэхэд хүргэдэг дууны долгион ялгаруулдаг "хэт авианы төхөөрөмж" суурилуулсны улмаас ЭСЯ-ны ажилтнуудын сонсгол муудаж, дүлийрч байж болзошгүй.
 
Харин Гавана энэ мэдээллийг үгүйсгэн няцаасаар байна. Дээрх хэрэгтэй холбогдуулан АНУ Вашингтоноос Кубын хоёр дипломатчийг уржигдар хөөсөн билээ.
 
Кубын ГХЯ мэдэгдэхдээ “Кубын нутаг дэвсгэрт гадаадын итгэмжлэгдсэн дипломат ажилтнууд болон тэдний ар гэрийнхний эсрэг ямар нэгэн ажиллагаа явуулахыг бид хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.
 
Тэгвэл Канадын ГХЯ мэдэгдэхдээ “Чухам ямар шалтгааны улмаас дипломат ажилтнуудын чих дүлийрэх болсныг  олж тогтоохоор АНУ ба Кубын холбогдох албаны хүмүүстэй манай улсын Засгийн газар хамтран ажиллаж байна” гэлээ.
 
Гуравдагч улс орнууд, тухайлбал ОХУ энэ хэргүүдийн ард байж магадгүй гэж нэрээ нууцлахыг хүссэн албаны хүн “AP” агентлагт мэдэгдсэн байна.
 
Түүний хэлснээр, Америкийн таван дипломат ажилтны чих юм сонсохоо байжээ.
 
Вашингтон болон Гавана хагас зуун жил дайсагнасан харилцаатай байсны эцэст ердөө саяхан гэхээр, тодруулбал 2015 онд харилцаагаа сэргээсэн билээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

2 сэтгэгдэл харуулж байна        

  1. Ене технологи нь ТОРСИОНь/ технологи геггдег.Орсод , 90-еед онь/ уед генерал Рохлин есрег хереглеж байсан гедег. Куба, Виетнамд орось/ радио- електроникийн тагнууль/н станцууд Лурдес , Комрон хемеех газарт байршилсан байдаг. Ене системийг олон улс орон херегледег юм.

    Зочин, 2017-08-12 06:49:09, 49.224.206.130Хариу бичих

  2. Орос тэр Куба Вьетнамын нутаг дээр холсолж байсан баазуудаа аль диван галавын 1999онд монго байхгуй гээд хаачихсаншд!Вьетнамын бааз жилдээ 200сая доллар Кубынх 180 сая байсан.Оросод оноодор цэргийн бааз холсолсний монго толдоггуйгээр Галаад улсын нутаг дэвсгэр дээр Киргиз Абхазын нутагтл 2 баазтай яаагаад гэвэл Орос улс тэдэнд шууд монго тололгуй элдэв дайн байлдааны тохиолдолд тэдний нутагийг хамгаална Гэсэн гэрээний дагуу тэнд байрлдаг юм билээ,Эдний дэргэд АНУ бол баян гурэн 3000 цэргийн бааз 145 орны газам нутаг дээр очноон сая дойлуур толоод зогсож байдаг.Тэр турээснээсээ гадна нисэж буусан онгоц болгоны агаарын коридоров турээс толдог тэрнь барагл 2-3 минут болгонд нисэж бууж байдаг нэг удара нисэхэд 17 мянга буусан онгоцонд 23 мянган дойлуур толдог гэжуугаа.Монголд Хэд хэдэн бааз Америкуудад барихыг зовшоорвол доллараар бороо ороод монголчуудын амьдрал гэнэт дээшлээд сайхан юм болох байсан,баазуудаа тойроод уйлчилгээний Боон ажлын байр,бизнесууд бий болно,мал ашигтай,хажуугаарнь Монголын тусгаар тогтнолд хэнч халдахгуй

    Зочин, 2017-08-13 16:28:52, 91.77.243.121

    Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: