sonin.mn
Лондон, С.Баярын эргэн тойронд...
(Фото мэдээ)
 
Зураг 1: 2017 оны 7 сарын 19 нд Гадаад Хэргийн Сайдад бичиг хүргүүлсэн.
 
 
С. Баярыг эсэргүүцэн дахин жагсах мэдэгдэл хийж, 8 сарын 1-нээс эхлэн жагссанаас хойш хоёр дох долоо хоногтоо ороод байна.
Энэ хугацаанд ИБУИНВУ-ын Гадаад Хэргийн сайд Марк Фийлд-д С.Баяр нь Дипломат харилцааны олон улсын Венийн конвенцийг зөрчиж байгаа тухай мэдэгдэл өргөн барьсан бөгөөд эрхэм сайд бидэнтэй тусгайлан уулзаж, ярилцах цагийг өгсөн болно.
 
 
  
Зураг 2: С. Баярыг эргүүлэн тат – гэсэн онлайн гарын үсэг цуглуулах вэбсайтыг: http://recall-sanjiinbayar.com/ өнгөрсөн Баасан гаригт нээсэн. Одоогоор 10 000 + 340 хүн гарын үсгээ илгээсэн. 
 
Тиймээс бид С. Баярыг эргүүлэн тат – гэсэн онлайн гарын үсэг цуглуулах вэбсайтыг: http://recall-sanjiinbayar.com/ өнгөрсөн Баасан гаригт фэйсбуукийн групп S Bayar - Mongoliin Elchin Said baix erxgvi !!! - https://www.facebook.com/groups/167318597113116/ дээр тавьж техникийн асуудал гарах эсэхийг шалгасан юм. Өнөөдрийн байдлаар өмнөх 10 000 дээр нэмэгдэж 340 хүн гарын үсгээ зураад байна. Хэрэв 100 000 монгол иргэн гарын үсгээ нэгтгэж чадвал Английн Засгийн Газарт танилцуулах боломж бидэнд олдох бөгөөд үүгээр дамжин олон улсын анхаарлын төвд Монголын С.Баяр тэргүүтэй овтшааруудыг оруулж, тэдний гадагш байрлуулсан оффшор данс болон хөрөнгө байршилтыг нь мэдэх, буцаан Монголдоо татах нөхцөл бүрдэж болох юм.
 
 
Зураг 3: С.Баярыг элчин сайд байх эрхгүй бөгөөд буцах ёстой, шалгуулах ёстой гэсэн бидний эсэргүүцлийн жагсаал 2017.03.08-наас дараагийн шатандаа 2017.08.01 нээс эхлэн хоёр дохь долоо хоногтоо орсон. 
 
Харин өчигдрөөс (2017.08.08) С. Баяр өөрийн хүсэлтээр Элчин сайдын ажлаа өгөх хүсэлт гаргасан тухай нийгмийн мэдээллийн сүлжээгээр шуугиан дэгдээж байна.
Харамсалтай нь С.Баяр бол хэлсэн үгээ хэрэгтэй үедээ өөрийн тааллаар үгүйсгэж, мушгиж гүйвуулдаг, бүр сийхгүй үгүйсгэж ч чаддаг худал ярьдаг хуурамч зальтай хүн болохыг бид мэдсэн тул итгэж ядаж байна.
Тиймээс албан ёсны баталгаатай мэдэгдэл болон Монгол улсын Ерөнхийлөгчийн С.Баярыг Элчин Сайдаас нь эргүүлэн татсан зарлиг гартал бид эсэргүүцлээ үргэлжлүүлэн явуулсаар байх болно.
 
 
Зураг 4: Дуудлагаар ирсэн цагдаа – Та нар замын нөгөө талд байгаа Монголын Элчин Сайдын тэнд очиж болохгүй...
 
 
Зураг 5: Жагсаалын хийх зөвшөөрлөө авсан учраас өөрсдийн тогтоосон газраа эсэргүүцлээ цаашид үргэлжлүүлж болно.
 
 
Зураг 6: Замын нөгөө талд зогсох бидэн дээр ирсэн Английн иргэн  – Монгол оронд жил бүр аялдаг, Монголын амьдрал, улс төрийн байдлыг мэддэг тул өөрчлөгдөнө гэдэгт итгэдэг.
 
   
Зураг 7: Дэмжиж зургаа хамт авуулав. Гурван сараас танил болсон оршин суугчид
 
 
Зураг 8: Дэмжиж байна. Хамтдаа зургаа авахуулцгаая. 
 
 
Зураг 9: Монгол руу аялагчид виз авахаар хүлээж байгаатай тааралдав.
 
2017 оны 8 сарын 9 
Лондон 
Г.Ичинхорлоо