Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Авилгатай тэмцэх газрын удирдлагуудыг хүлээн авч уулзах үеэрээ 60 тэрбумаар Монголын төрийн албан тушаалыг арилжаалах сэдэл бүхий 90 минутын бичлэг, танилцуулгыг шалгах ажлын талаар тодруулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байхдаа буюу 2017 оны зургадугаар сарын 6-нд тус газарт хандан өөрийн биеэр хүргэж өгсөн уг асуудлыг шалгуулах тухай хүсэлтийнхээ хариуг яаралтай өгөхийг шаардсан юм. Энэ дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид хандсан албан бичиг АТГ-аас энэ долдугаар сарын 24-нд ирсэн байна.
Уг бичигт 60 тэрбумын бичлэгтэй холбоотойгоор эрүүгийн хэрэг үүсгээгүй, урьд нь энэ хэрэг шалгагдаад эвлүүлэг байна гэх шалтгаанаар хаагдсан талаар дурджээ.
АТГ-ын дарга тэргүүн комиссар Х.Энхжаргалын гарын үсэг бүхий уг албан бичигт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр дараах хариуг өглөө.
Уг албан бичигт "Таны Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад ирүүлсэн 2017 оны 7 сарын 24-ний өдрийн 01/5731 тоот албан бичгийг Ерөнхийлөгчид биечлэн танилцууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “60 тэрбумын” гэх хэрэгт авилгатай тэмцэх үүргийг хуулиар хүлээсэн байгууллагууд хэрхэн хандаж, шийдвэрлэж буйг анхааралтай ажиглах болно гэдгээ Тантай 2017 оны 7 сарын 24-ний өдөр хийсэн уулзалтын үеэрээ мэдэгдсэн билээ. Монголын ард түмний анхаарлын төвд байгаа тус асуудал нь Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлыг хөндөхүйц хэмжээний өргөн хүрээтэй, улс төрийн намын удирдлага, зохион байгуулалттай, төрийн тогтолцоог авилгын сүлжээ болгон хувиргах үр дагавартай байж болзошгүй учраас уг асуудалд мэргэжлийн өндөр түвшинд анхаарч ажиллахыг Ерөнхийлөгч Танай байгууллагад онцгойлон анхааруулсан гэж үзэж байна.
Тэргүүн комиссар Х.Энхжаргал таны мөн өдөртөө багтаан гарын үсэг зурж Ерөнхийлөгчид ирүүлсэн 01/5731 тоот албан бичгээс үзэхэд Та өөрөө энэ асуудлыг бүрэн судлаагүй, эсхүл тус асуудалд ихээхэн хайхрамжгүй хандаж ирсэн нь харагдаж байна. Таны захидалд дурдсан олон зүйлс олон нийтийн мэдэж байгаа нээлттэй мэдээллээс зөрүүтэй буюу Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааны мэргэжлийн, шударга байдалд эргэлзэхэд хүргэхүйц хариулт болсонд харамсаж байна.
“60 тэрбумын” гэх асуудал нь нэг бус нотлох баримттай, бүх нотлох баримт нь олон нийтэд ил тод цацагдсан “шилэн” нөхцөл байдалтай байгаа энэ үед АТГ-ын үйл ажиллагааг иргэд, татвар төлөгчдийн өмнө эргэлзээтэй байдалд оруулж буй зарим хандлага, үйлдэл ажиглагдаж байна. Үүнд:
АТГ-ын ахлах комиссар Б.Бат-Олзвой нь МАХН-ын 2016 оны 6 сарын 24-ний өдрийн 2/15 албан бичиг, Ардчилсан Намын 2016 оны 6 сарын 27-ны 1/49 тоот албан бичгээр тус тус ирүүлсэн М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нартай холбогдох албан тушаал наймаалцан сонгуулийн санхүүжилтийн хөрөнгө мөнгө босгох, төрийн эрхийг хууль бусаар авах, авахаар завдсан хэргийг үйлдсэн байж болзошгүйг шалгуулах гомдлыг хариуцан шалгаж байх явцдаа тус гомдлуудын хавсралт болох ХОЁР минутын аудио бичлэгийг 2016 оны 7 сарын 6-ны өдөр Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнд шинжлүүлэхээр хандсан байна. Ахлах комиссар Б.Бат-Олзвойн хүсэлтээр хийгдсэн уг шинжилгээний хариуг ШШҮХ 2016 оны 7 сарын 18-ны өдөр 4374 тоот дүгнэлтээр гаргажээ. Гэтэл, энэхүү нотлох баримтын шинжилгээний дүн гарч ирэхээс нэг хоногийн өмнө буюу 2016 оны 7 сарын 17-ны өдөр 149/201 тоот бичгээр ахлах комиссар Б.Бат-Олзвой Нийслэлийн прокурорын газарт албан хүсэлт хүргүүлж дээрх хэрэгт эрүү үүсгэхээс татгалзах саналаа хүргүүлсэн байна. Нотлох баримтын талаар шинжээчийн дүгнэлт гараагүй байхад ийн хэрэгсэхгүй болгох хүсэлтийг АТГ гаргасан нь болон, АТГ-ын комиссар МАХН, АН-ын өргөдөлд дурдагдсан нэр бүхий хүмүүсээс М.Энхболдыг огт байцаагаагүй байдал нь “60 тэрбум”-ын асуудалд АТГ мэргэжлийн бус, хуульд үл нийцэх хандлагаар хандаад байна уу гэсэн эргэлзээг бий болгохоор байна.
Дээрхээс нэг жилийн дараа буюу 2017 оны 6 сарын 5-ны өдөр УИХ дахь АН-ын бүлэг, Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Х.Баттулга нар дээрхтэй ижил асуудлаар ЕРЭН минутын аудио бичлэг, Ехcеl болон Power Point файлуудыг хавсарган шалгуулахаар танайд хүргүүлсэн байна. Энд нэг зүйлийг цохон дурдахад Х.Баттулга нарын хүлээлгэж өгсөн баримтууд нь өмнөх жилийн МАХН, АН-аас ирүүлсэн хавсралт ХОЁР минутын аудио бичлэгээс даруй 88 минутаар илүү хэмжээтэй бөгөөд өмнө нь хуулийн байгууллагад огт хүлээлгэж өгч байгаагүй 160 хуудас Power Point презентаци, төрийн ямар байгууллагын ямар албан тушаалын хэдэн хүнээс авилга авахыг нэгбүрчлэн зааж тарифыг нь шивж оруулсан Excel файлыг АТГ-д цоо шинээр хүлээлгэн өгсөн байдаг. Ийм цоо шинэ баримтуудаас үүсч буй шинэ нөхцөл байдлыг АТГ одоо болтол шинэ нөхцөл байдал гэж үнэлээгүй, ЕРЭН минутын аудио бичлэгийг шинжлүүлж, түүний доторх агуулгын талаар шалгалт эхлүүлээгүй байгаа нь Таны Ерөнхийлөгчид бичсэн 01/5731 тоот албан бичгээс харагдаж байна.
М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарын хуйвалдааны бичлэгийг олон нийтэд илчилсэн иргэн Г.Доржзодовыг одоо болтол гэрчээр татаж мэдээлэл авахгүй байгаа нь анхаарал татаж байна. Гэрчийг гэрч бус байлгах, цаашилбал дарамтлан мөрдөж мөшгих, их хэмжээний мөнгөөр худалдан авах гэж оролдох, амь насанд нь заналхийлэх, өөр хэрэгт холбогдуулан цагдах, орон байрыг нь бүслэх, түүний гэрчилсэн нотлох баримтыг үнэлэхгүй байх, шинжлэхгүй орхих, нотлох баримтад дурдагдаж буй ноцтой асуудлуудаар шалгалт эхлэхгүй байх зэрэг нь буруутай этгээдүүдэд мэлзэх, үнэнийг гуйвуулах, зохион байгуулалттай гэмт хэрэг нэмж үйлдэх цаг хугацаа олгож, шударга ёсыг алдагдуулах аюултай гэдгийг Та сайн мэдэж байгаа. Үнэнийг тогтоохын төлөө татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжиж буй АТГ нь бүтэн жилийн турш гол гэрчид тохиолдож буй удаа дараагийн ноцтой аюул заналхийллийн явцад байнга идэвхгүй байж ирсэн байх ба, ийм эс үйлдлээрээ гэрчийг аюултай байдалд удаан байлгаж, нотлох баримтыг үнэгүйдүүлж буйг Та онцгой анхаарч засч залруулна уу.
Х.Энхжаргал Та болон таны удирдлагад ажиллаж буй Авилгатай Тэмцэх газар Монгол улсын хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд авилгатай тэмцэх чин хүсэл зоригтой, хуулийн дагуу, шударга ажиллаж “60 тэрбум”-ын асуудалд энэ удаад зохих анхаарлыг хандуулна гэж итгэж байна. Монгол Улсын нийт иргэд болон Монгол Улсын Ерөнхийлөгч энэ асуудлыг анхааралтай ажиглаж байгааг дахин сануулъя.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд" гэсэн байна.
Сэтгэгдэл0
АТГ-ын удирдлагуудыг МАН-с хахууль авсан эсэхийг шалгах хэрэгтэй.АТГ-ын удирдлагуудын ХОМ ,хувийн дансыг шалгаж үзэх..
Сонгуулиар М Энхболдын цагаан сарын золголт гээд баахан дарга нар сөгдөж мөргөж тэнэгтэж бичлэг гарч байсан Бичлэгт гарсан дарга нарын тоонд цагдаагийн Амарболд генерал бүүр сөхөрч мөргөж хөөрөг зөрүүлсэн .Андуураагүй бол АТГ-ын дарга тэргүүн комиссар Х.Энхжаргалын царай бичлэгт харагдсан даа Үүнийг бичихийн өмнө Х.Энхжаргалын царайг интернетээс шалгаж үзэх гэтэл М Энхболдод мөргөж буй видео бичлэг устгасан байна шүү дээ
temvvlen baahan huts honi buundsiim baihaa . tvvniigee turd . shahaa hiij ... tatvariin maani mungiig hulgailan halaasaa dvvrgej baigaa surag bn . . nuguu hutsnuudaa . me. naranhvv nariin 100 dolloroor zolgood baidag. tuv aimgiin malchind beleglej bgaag eh survalj duulgaj bn
60 тэр бумын буюу 90 мин бичлэгийг дуустал нь узлээ АНыхан ямар хогийн новшнууд вэ гэж бодогдсон учир нь 60 тэр бумын схемийг АН 2012 хийсэн ба хэрэглэж ирсэн гэж Доржзодов хэлж байна лээ. АНы бузарууд 1 цаг 32 минутын бичлэгийг уздэг тэвчээртэй хун гарахгуй гэж бодсон бололтой. Монголчууд минь бугдээрэй узэцгээ АН гэж ямар адгийн шаарууд вэ гэдгийг ойлгох болно
ӨӨДГҮЙ МУУ Элбэгдоржийн ТАВИУЛААД ИЙМ Л АРЧААГҮЙ СУЛ АМЬТАД БАЙДГИЙМ
МАН ГЭЭД ХЭРЭГГҮЙ СУУГУУЛУУД ЩҮҮДЭЭ
АНы луйварчид ял завших гэж 60 тэр бумын асуудлаар хооцолдож байгаа нь илт. Ундсэн хуулийг яаралтай оорчилж АНы хулгайч дээрэмчдийг шоронд нь хийх хэрэгтэй. Ундсэн хуульд оорчлолт оруулахгуй байх нь АНы хулгарч нарт л хэрэгтэй
Сэлэнгийн хужаа Зика,Архангайн манж Гончигоо хоёроос зөвхөн хор итгэл эвдэлт урвалт шарвалт араас хутгалалт градаг даа.
60 тэр бумын буюу 90 мин бичлэгийг дуустал нь узлээ АНыхан ямар хогийн новшнууд вэ гэж бодогдсон учир нь 60 тэр бумын схемийг АН 2012 хийсэн ба хэрэглэж ирсэн гэж Доржзодов хэлж байна лээ. АНы бузарууд 1 цаг 32 минутын бичлэгийг уздэг тэвчээртэй хун гарахгуй гэж бодсон бололтой. Монголчууд минь бугдээрэй узэцгээ АН гэж ямар адгийн шаарууд вэ гэдгийг ойлгох болно
elbegdorjiin tomilson humuusiig solih heregtei
Ene atigariig zailuulaach
Uhsen 60 terbum .oyutolgoin bayr bayrtsogt zorigt mon hulgaich elbegdorjoosoo ehelbel yasiim .
Зи-тэй би ШАВАРТ хамт байлаа.Хэн байсныг нь мэднэ дээ?Ямар ч өндөрт гарлаа гээд а"мьсгал" хэвээрээ л байдагюм байна.
SHAARDAJ SHAH NI ZUV ZUV.
Монголчуудаа 60 тэр бум буюу $25 сая долларын хэрэг том юм уу торийг цолмож улс орныг суйрэлд хурэгсэн АНы $7.2 тэр бум долларын хэрэг том юм уу. МАН 60 тэр бумын тухай ярьсан бол АН 2012 онд 60 тэр бумыг хэрэгжуулсэн нь унэн гэж Доржзодов тэр бичлэг дээрээ ярьсан байна. Бид том зуйлээ харж чадахгуй жижиг зуйл дээр алалцаж байгаа уед том хулгайчууд ял завшиж хулгай луйвараа хийсээр л байх болно. Зика Алтангуя Баттулга нарт хариуцлага тооцохын оронд бид толгойг нь илээд дарга даамал болгож торийн эрх мэдлийг дахин тэдний гарт оглоо чоно гэдгийг нь мэдсээр байж хонио мануулдаг ард тумэн Монголоос оор байдаг болов уу.
Атг ийн даргыг солихгуйл бол ажил явахгуйнь хэндчиг ойлгомжтой бна!
60-н хэргийг шалгахгүй дүйвүүлээд байгаа гэдгээр нь шалтаглаад наад эргүүнүүдээ солиоч ээ, энэ хэргийн учгийг тайлж шударга ёсыг тогтоо
Хэзээ АНы 60 тэр бумыг шалгах вэ
мангар ми.энхболдоос болж овоо юм хийж байгаа МАН-ы нэр хүнд ингэж унах гэж. хулгайч АН-хан дөрөөлж их завшиж байх шив дээ.
Хэзээ АНы 60 тэр бумыг шалгах вэ
АН засгийн эрх барьж байхад та хамгийн их эрх мэдэлтэй байж улс орны эдийн засгийг дампууруулж ард иргэдээ ядууруулж доройтуулж хохироосон хариуцлагаа шударгаар хvлээж зохих шийтгэлээ хvртэх хэрэгтэй.
60 тэрбум эвлүүлэг биш эсэхийг хөндлөнгийн дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага зөвхөн оригиналийг нарийн шинжилж байж нарийн дүгнэлт гаргана. Яг 2016 оны сонгуулиас хойш төрийн албанд мөнгө өгч орсон хүн байгаа бол бодит баримтыг нь гаргаж ирэх хэрэгтэй. Тэгээд ч яг энэ хэргийн эд мөрийн баримт байхгүй, зүгээр 60 тэрбумыг бид босгох бололцоотой, өмнө нь ардчилсан нам яг ингэж босгож байсан л гэж ярьсан байна. Тэглээ гээд энэ хэргийг хоосон орхиж болохгүй, энэ асуудалд орооцолдсон 3 хүнд хариуцлага тооцвол ман нэмэх оноо авах болно... Мөн сонгуулийн үеэр маш их хүчтэй яригдсан төмөр замын 280 сая доллар хулгайлсан жанхуу баттулгын хэргийг яаралтай шийдэж хариуцлага хүлээлгэх хэрэгтэй, тэгвэл ардчилсан нам мөн ардын нам хоёул нэмэх оноо ард түмнээс авах болно...
202.131 t hvvve songuul duuschihsan. odoo me ovogtiin bugsnuus hudhaagaa salgaj avaa !!!!!!! vgvi bol naad ulun gedes chin hagarlaa !!!!!!
Ёстой л хуулийн хамгаалалт хийжээ.Энхжаргал гэгч этгээд бол энэ хэрэг дээр ажиллах сонирхолгүй гэдгээ хэлсэн юм биш үү.
SHine.jileer Enhboldynd urigdaj ochson darga naryn dotor ATGyn darga ENHJARGAL baij baisan tegeheer naad Enhjargal chini yaj shalgah yam be say ch gesen erunhiilugchid hudlaa yariad suuj baisanyg Mongolyn ard tumen bugd harsan Iim ul buteh nuhdiig turuus tseverleh heregtei
Muu nohoi Enkhjargaliig eguulen tatah heregtei
Ed ajlaa hiihgui bol tsalingii n tatvaraas Tsalinjsan mungiig n huuliar toluuleed gemt heregtnyg hamgaalsan zuileer eruu uusgeh undestei
Z gedeg chin M - iinhee hajuud hun yum baina.
З.Энхболд уг нь хуулийн ТМС төгссөн юм шиг байсан.Энхжаргал уул нь ямарч хүн ойлгохоор хууль жухам өөрт олгогдсон эрх мэдлийнхээ хүрээнд ажиллаж байгаа гэдэгээ тайлбарласан байх юм. З.Энхболд Ерөнхийлөгч 2-ын АТГ-ын дарга руу ингэж улайран дайрч байгаа нь үгэнд орохгүй бол солино шүү гэсэн дохио өгч байгаа хэрэг.Цаад санаа нь Энхжаргалыг авч хаяад өөрсдийнхөө хүнийг оронд нь тавьж хамгийн түрүүнд Халтмаагийн хэргийг устгуулах, дараа нь өөрийн мэдлийн хуулийн байгууллагуудаар улс төрийн зорилгоор өрсөлдөгч нараа нухчин дарах санаархал байна гэж харагдаж байна. Түүнээс биш хууль бусаар тагнасан, чагнасан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээхээс гадна уг бичлэг шүүхэд нотлох баримт болж чадахгүй гэдгийг Энэ Зика мэдмээр юм.
Чи үнэн хэллээ.Хууль зүйн шинжлэх ухаанд НОТЛОХ БАРИМТЫН ОНОЛ гэж нэг айхтар том юм байдгийг зика эрх биш нэг мэдмээрсэн дээ.
АТГ-ын удирдлагын ХОМ-ыг хэн шалгадаг юм бол? Цагдаа юу, Тагнуул уу?
хэрэгжээгүй 60 тэрбумыг дэвэргэж хаширах тусам АН-ы АСЕМ чингэс бонд самуурай бондны эрдэнэтийн 49 гэх мэт хэргүүд нь дарагдаж нам болгох АНгамин тактик
eee yaaasan aimr yum be. yu ch ghv de ATG itgej bolku gazar bn
AТГ ын даргад эруугий хэрэгт татах хангалттай шалтгаан байна, одоо тэгээд гуйгаад л суугаад байх уу ???
Z Enhbold mash sain hariu ugsun bna ATG-iin dargiig ortsruulah heregtei boljee
Avilngatai temtseh gazar uuruu avilga avdag gazar bolson.
Чамд тэгээд хэзээ? хэн? хэнээс? хичнээн юм? яаж авсныг нь нотлох баримт нотолгоо байгаа юм уу? Байгаа бол гаргаж ирээд харуулчих л даа.
ATG ch bish yumaa, ugsun hariug ni, odoo ene humuustei ingeed zuuraldaad bj yahav, uursdiig ni shalgah heregtei bh Tegeheer Prokuroriin murdung dahin bii bolgoh ni zuitei yum bna
энхболд өөрөө шалгуул
Zi Bol yvah nohoi, sain nohoi.
ok
Iim ATG Mongold hereggui
дандаа хор найруулнаа
ЕРӨНХИЙЛӨГЧ АТГ-Г СОЛИХ ЭРХ МЭДЭЛГҮЙ ЮМУУ, ЯАГААД ГУЙГААД БАЙГАА ЮМ. МЭДЭХ ХҮН БАЙНУУ
Tengeriin gesgeel hurteh odor irne
Бшү жүжиг тавь. Та нар бүгдээрээ адилхан. АН-г төр барих үед дээр дооргүй Зи, Алтанхуяг, Сайханбилэг, Баттулгын хүмүүс дарга болцгоогоод л. 10-15 хувийг нь авч байж тендер өгдөг болцгоочихсон байсан. МАН, АН, МАХН гурав бол нэг бандаашинд байгаа нэг бөодөг, хоёр төмсөгнөөс огт ялгаагүй. Нэгийг чинь өшиглөхөд нөгөө хоёр нь ялгаагүй өвднө. Та нарыэ биесээ хэмлэдэг жүжигт жирийн хүмүүс итгэхгүй. Та нарын тэжээмэл ноход л хоорондоо уралцаг ээ.
2012-16 онд Монголыг самарсан з.энхболд н.алтанхуяг нараар зөвлөхөө хийхээр яах болж байнаа? нам бус эрдэмтэн мэргэд хангалттай байна шүү дээ.ерөнхийлөгчийн сонгуульд м.энхболдод гутарсан ард түмэн танай хулгайч намд биш баттулга таньд л итгэл өгсөн шүү дээ.
Гөлөөн царайлчихаад чи л өөрөө юманд яг наад ярьж байгаа шигээ ханддаг биз дээ. Битгий цагаан тагтааны дүр эсгэ. Өөрийнхөө булхайг өөрөө илчилчихээд бусдыг ярь. Чадах уу ХА ХА ХА
Ерөнхийлөгч Баттулга өөрийгөө АН-с тусгаарлах хэрэгтэй. Ард түмэн АН-ыг биш Баттулгыг сонгосон гэдгийг хатуу анхаар. Зөвлөхөөрөө МАН, МАХН-с ч авч болно ш дээ. Яагаад гэвэл та одоо АН-ын гишүүн биш. Монголын ард түмний удирдагч
Баттулга гэдэг нөхөр чинь Ерөнхийлөгч намаас ангид байх ёстой гэдгийг мэдэхгүй л шааж явна даа, үнэнээсээ,,,,,АН-ын нэг штаб л гэж бодоод байх шиг байна, эээ яана аа, ямар боловсролгүй амьтан сонговол ингэнэ дээ
Гар хөл болоод байгаа новшнуудыг цааш нь харуулах цаг болсон
АТГ Чинь авилгачдын хамгаалагч нь болдог газар шдээ
МАН 60 тэр бумын тухай ярьсан бол АН 2012 онд 60 тэр бумыг хэрэгжуулсэн нь унэн гэж Доржзодов тэр бичлэг дээрээ ярьсан байна АНы 60 тэр бум тогрогийн хэргийг Бонд мэтээр цусалсан $7 2 тэр бум долларын хэрэгтэй нь хамт шалгаж хариуцлага тооцох хэрэгтэй Монголчуудаа