sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 25-ны өдрийн байдлаар өссөн дүнгээр 26027,9 мян.тн нүүрс олборлож, 23219,5 мян.тн нүүрс борлуулсанаас 19145,4 мян.тн нүүрс экспортод гаргажээ.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал олборлолт 104.1 хувь, борлуулалт 73.56 хувь, экспорт 98.89 хувийн үзүүлэлттэй байна.
 
Харин зүүн бүсийн эрчим хүчний хэрэглээ өсөн нэмэгдэж байгаа тул Тамсаг, Тосон-Уулын орд газарт ашиглах эрчим хүчний хэрэглээг хязгаарлаж байгаа. Энэ нь газрын тосны олборлолтын хэмжээ буурах нөхцөл үүсгэж байгаа аж. Тиймээс орд ашиглалтын үйл ажиллагааг хэвийн явуулах, олборлолтыг нэмэгдүүлэх үүднээс эрчим хүчний нөөц эх үүсвэрийг татах асуудлыг гэрээлэгч компаниас дэвшүүлсэн боловч уг асуудлыг Эрчим хүчний яам өнөөг хүртэл шийдвэрлээгүй байгаа юм.
 
Дэд бүтэц, эрчим хүчний хангамж, дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн бууралт, ханшийн зөрүүгээс олборлолтын хэмжээ буурч төсвийн орлого бүрдүүлэлтэд хүндрэл гарч байна гэж Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээллээ.
 
Б.Туул
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг