sonin.mn
НЬЮ-ЙОРК. /Anadolu/. 4 дүгээр сараас 6 дугаар сарын хооронд "Мicrosoft" компанийн цэвэр ашиг хоёр дахин нэмэгджээ.
 
2017 оны санхүүгийн жилийн 4 дүгээр улиралд тус компанийн цэвэр ашиг 109 хувиар өсч, 3.12 тэрбум ам.доллароос 6.51 тэрбум ам.долларт хүрсэн байна. Орлогын хэмжээ 20.61 тэрбум ам.доллароос 13 хувиар өсч 23.32 тэрбум долларт хүрчээ.
 
“Үүлэн платформд хийгдсэн шинэчлэлийн ажил маань энэ улиралд үр дүнгээ өглөө” гэж гүйцэтгэх захирал Сатья Наделла мэдэгдэлдээ дурдсан байна.
 
Ухаалаг үүлэн технологиос олсон орлого 11 хувиар өсч 7.4 тэрбум ам. долларт хүрсэн байна. Хөрөнгийн бирж дээр "Мicrosoft" компанийн хувьцаа пүрэв гарагт 74.22 ам.долларын ханштай байснаа 77.20 ам.долларт хүрсэн байна.
 
Арилжааны явцад хувьцааны ханш хамгийн дээд ханш буюу 74.30 ам.долларт хүрснээр "Мicrosoft"  компанийн зах зээлийн үнэлгээ 570.5 тэрбум ам.доллар болжээ.
 
"Мicrosoft"  бол "Apple" болон "Google" компанийн толгой компани болох "Alphabet"-ийн дараа дэлхийд 3 дугаарт орох үнэ цэнэтэй компани болсон байна.
 
Х.Сарнай
Эх сурвалж: Монцамэ агентлаг