sonin.mn
ЗАМБОАНГА. /Anadolu/. Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте дайны хөлд нэрвэгдээд буй Марави хотод пүрэв гарагт очсон байна. Тус хотод Филиппиний засгийн газрын цэргүүд болон "Лалын улс"-тай холбоо бүхий "Мауте" бүлэглэлийн хооронд дэгдсэн тулалдаан 59 дэх өдрөө үргэлжилж байгаа юм.
 
Р.Дутерте цэргийн дүрэмт хувцас өмсөөд тус хотод байрладаг цэргийн ангид үдээс хойш 14:00 цагт хүрэлцэн ирсэн байна. Энэ явдлыг чанд нууцлан зохион байгуулсан бөгөөд Ерөнхийлөгч хотоос 17 цагийн үед гарсны дараа л энэ тухай мэдээлсэн байна.
 
Армийн хэвлэлийн төлөөлөгч, дэд хурандаа Жо-Ар Херрера хэлэхдээ "Ерөнхийлөгч хүрэлцэн ирж, түүнтэй ярих боломж олдсонд цэргүүд маш их баяртай байсан бөгөөд тэдний хувьд яг л “аав нь хүүгээ эргэж ирсэн” мэт санагдаж, сэтгэл санааг нь өргөж, байлдааны ажиллагаа амжилттай болоход маш том дэмжлэг боллоо" гэсэн байна.
 
Р.Дутерте аюулаас хамгаалах хүчнийхэнд хандан үг хэлснийхээ дараа тэдэнд бэлэг дурсгалын зүйлс, цаг бэлэглэжээ. Р.Дутерте өмнө нь 6 дугаар сарын 7,8-ны өдрүүдэд Марави хотод очихоор зэхэж байсан боловч цаг агаар таагүй байснаас болоод хойшлогдсон юм.
 
5 дугаар сарын 23-нд Марави хотод эхэлсэн засгийн газрын цэргүүд болон "Мауте" бүлэглэлийн хоорондын мөргөлдөөн нь Минданао аралд бүхэлд нь байлдааны цагийн байдал тогтоохоос аргагүйд хүргэж байгаа юм. Хөл хорих цагийн хугацаа 7 дугаар сарын 22-нд дуусч байгаа ажээ.
 
Х.Сарнай
Эх сурвалж:Монцамэ агентлаг