sonin.mn
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн  14.3-т " Монгол Улсаа гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг хууль тогтоомжид заасны дагуу УИХ-тай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татна" гэсэн заалт байдаг билээ. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд С.Баярыг эргүүлэн татаж магадгүй тухай улс төрийн хүрээнд яригдах болсон юм. Түүнийг  эргүүлэн татах үндэслэл нь офшор данс, АНУ дахь долоон байшин, 7 сарын 1-ны хүн амины хэрэг зэрэг бус дипломат ажилтан атлаа хууль зөрчин, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн үйл ажиллагаанд оролцсон явдал байж мэдэх тухай ч Sonin.mn өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл энэ яриа үнэн болохыг баталж, УИХ-ын гишүүн О.Баасанхүү Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад суух Элчин Сайд С.Баярыг эргүүлэн татах саналыг Ерөнхийлөгч Х.Баттулгад хүргүүлэхээр болсон байна.
 
П.Мандах