Киргизийн Ерөнхийлөгчийн сонгуульд 29 хүн нэрээ дэвшүүлжээ

Нийтэлсэн: 2017-07-17 17:33:12

БИШКЕК./TASS/. Киргиз улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээр Сонгуулийн төв комисст 29 иргэн өргөдлөө ирүүлсэн гэж тус улсын Сонгуулийн Ерөнхий хороо өнөөдөр мэдээллээ. Хамгийн сүүлд Арсланбек Малиев нэрээ дэвшүүлэх өргөдлөө өгсөн ба тэрбээр өмнө нь Киргизийн үндэсний парламентын депутатаар сонгогдож байжээ.
 
“Таван хүний нэрийг улс төрийн намуудын их хурлаас дэвшүүлсэн, харин бусад нь бие даан нэр дэвшигчид" гэдгийг СЕХ мэдэгдсэн байна.
 
Наймдугаар сар хүртэлх хугацаанд нэр дэвшүүлэх үйл явц үргэлжлэх ба түүний дараа нэр дэвшигчид бүртгэлд хамрагдах ёстой. “Үүний тулд нэр дэвшигчид өөрийг нь дэмжсэн 30 000 иргэний гарын үсгийг цуглуулах, мөн киргиз хэлний шалгалт өгч, 1 сая сомын /15000 доллар/ хэмжээтэй барьцаа төлөх ёстой“ гэдгийг СЕХ дурдлаа. 2011 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө нэр дэвшихээр 80 гаруй хүн өргөдлөө ирүүлснээс тавны нэг нь бүртгэлийн процедурыг давж чаджээ.
 
Киргизийн төрийн тэргүүний сонгуулийг энэ оны 10 дугаар сарын 15-нд явуулахаар товложээ. Одоогийн Ерөнхийлөгч Алмазбек Атамбаев энэ удаагийн сонгуульд оролцохгүй, учир нь тус улсын хуулиар нэг удаа 6 жилийн хугацаагаар Ерөнхийлөгчөөр ажиллах боломжтой юм.
 
О.Барс 
Эх сурвалж: Монцамэ агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

3 сэтгэгдэл харуулж байна        

  1. Манайхаас илүү авилгад автсан сөнөхтөө тулсан улс юм бишүү?!

    Зочин, 2017-07-18 07:10:23, 77.59.144.243Хариу бичих

  2. Таны нэр:

    Тайлбар:

  3. Шударга сонгуулийн хуультай орон бна, парламентад суудалтай нам гэж шогтодгүй

    Зочин, 2017-07-18 10:45:45, 27.123.214.106Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

  5. Юу гэж манайхаас илуу байхав дээ, сайнаар мороодогч минь ....

    Зочин, 2017-07-18 10:48:14, 66.181.176.121Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: