sonin.mn
БЭЭЖИН. /Sputnik/. 2017 оны 2 дугаар улиралд Хятад улсын дотоодын нийт бүтээгдэхүүний /ДНБ/ хэмжээ 2016 оны мөн үеийнхтэй харьцуулахад 6.9 хувиар  өссөн бөгөөд энэ нь эхний улирлын өсөлттэй адил байна гэж тус улсын Үндэсний статистикийн хороо мэдээллээ.  
 
ДНБ-ий хэмжээ 6.5 хувиар өснө гэсэн тус улсын засгийн газар таамаглаж байсан юм. 
 
Урьдчилан тооцоолсноор, 2017 оны эхний хагас жилд Хятад улсын ДНБ нь 38.149.0 тэрбум /5 632 тэрбум доллар/ байсан бөгөөд харьцуулсан үнээр тооцвол жилийн өсөлт 6.9 хувьтай байна. Жилийн эхний улиралд 6.9 хувийн өсөлттэй байсантай адил 2 дугаар улиралд ч мөн адил 6.9 хувийн өсөлтэй байлаа гэж Үндэсний статистикийн хорооны мэдээнд дурджээ. 
 
3 дугаар сард Хятадын Ерөнхий сайд Ли Көцян 2017 оны ДНБ-ний өсөлтийн таамгийг танилцуулсан бөгөөд "энэ нь бага тоо биш бөгөөд хэрэгжүүлэхэд ч амар биш байх болно" гэж хэлж байжээ. 2016 онд Хятад улсын ДНБ нь 6.7 хувийн өсөлттэй байсан бөгөөд энэ нь сүүлийн 26 жилийн хугацаан дахь хамгийн доогуур үзүүлэлт байжээ.
 
Х.Сарнай 
Эх сурвалж: Монцамэ агентлаг