sonin.mn
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд МАХН-аас УИХ-ын гишүүн Сайнхүүгийн Ганбаатар нэр дэвшин, өрсөлдөж, нийт сонгогчдын 30.19% -ийн санал авсан билээ.Мөн зарим ажиглагч, улс төрчид тэр бүү хэл Ерөнхийлөгч Х.Баттулгын үзэж буйгаар тэрээр Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтанд оролцох ёстой байсан ч МАН, М.Энхболд Сонгуулийн Ерөнхий Хороонд үүрэг чиглэл өгч, саналыг нь луйвардсан гэдэг. Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн түүний нэр хүнд, улс төрийн гуравдагч хүчний орой зай ямар их байгааг харуулсан ч гэж хэлж болно. Тэгвэл Ерөнхийлөгчийн сонгуулийн дараахан С.Ганбаатар МАХН-ын дэд даргаар сонгогдсон байна. С.Ганбаатар өмнө нь Хөдөлмөрийн Үндэсний Намд элсэн, даргаар нь ажиллаж байсан бөгөөд мөн Эх Орончдын Нэгдсэн Эвслийн гишүүн юм.
 
Э.Мягмардорж