Умард Солонгосын засаг төр хэзээ мөдгүй солигдож магадгүй гэв

Нийтэлсэн: 2017-07-17 12:29:41

ТОКИО./TASS/. Умард Солонгосын засаг төр хэзээ ч солигдож магадгүй байгаа тул АНУ, Хятад, Өмнөд Солонгос болон Япон улсын хувьд үйл явдал ийм хувилбараар өрнөхөд бэлэн байхын тулд хоорондоо зөвлөлдөх шаардлагатай гэж Америкийн дипломатч Энтони Блинкен хэлжээ.
 
Барак Обамагийн үед Төрийн нарийн бичгийн даргын орлогч байсан тэрбээр “The Asahi Shimbun” сонинд даваа гарагт нийтлэгдсэн ярилцлагадаа ингэж бодож байгаагаа илэрхийлжээ.
 
“Умард Солонгосын засаг төр хэзээ ч солигдож магадгүй. Иймд одоо энэ талаар урьдчилан зөвлөлдөх нь маш чухал байна” гэж Э.Блинкен зөвлөсөн байна. Түүний хэлснээр, дээрх улс орнуудын хэлэлцэх ёстой асуудлуудын тоонд “Умард Солонгосын нутаг дэвсгэр дээр байгаа цөмийн обьектуудыг хянах, цэргийн албан хаагчдыг илгээх, Ким Жөн Уны дэглэм солигдсоны дараах удирдлагын тогтолцоо” зэрэг асуудал орж байгаа аж.
 
Э.Блинкен үүнээс өмнө "Умард Солонгост гарч болзошгүй хямралд бэлэн байх нь" гэсэн сэдвээр хэлэлцээ хийхэд Хятадыг татан оролцуулах гэж оролдсон боловч Хятадын тал үүнийг "Пхеньяны эсрэг өдөөн хатгалга" гэж үзээд түүний саналыг хүлээж аваагүй байна.
 
О.Барс 
Эх сурвалж: Монцамэ агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

0 сэтгэгдэл харуулж байна        

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: