sonin.mn
МАН-аас сая мэдээлэл хийлээ.Энэ үеэр МАН-ын Хэвлэл, Мэдээллийн Албаны дарга Г.Ганбаяр : СЕХ-нд МАН-аас шаардлага хүргүүллээ. Ямар учраас шаардлага хүргүүлсэн бэ гэхээр энэ удаагийн сонгуулиар гурван нэр дэвшигчдийн нэг нь ч олонхийн санал авч чадаагүй. Тиймээс дахин санал хураалтыг хуулийн дагуу долдугаар сарын 9-нд явуулахаар боллоо. Өнгөрсөн санал хураалтаар Баян-Өлгий аймгийн саналыг дүн нэлээд хоцорч ирсэн. Тодруулбал, МАХН-аас нэр дэвшсэн С.Ганбаатар Баян-Өлгий аймгийн санал хураалтад манай намыг нөлөөлсөн гэж мэдээлж байгаа. Үүнийг манай намын зүгээс эсэргүүцэж байна. Тиймээс Баян-Өлгий аймагт маргаан үүсгээд байгаа 35000 гаруй саналыг  бүхэлд нь гараар тоолох хүсэлтээ СЕХ-нд хүргүүллээ. Намын зүгээс хардлага сэрдлэгийг алга болгох үүднээс Баян-Өлгий аймгийн саналыг гараар тоолуулах нь зөв" гэв.
 
Мөн УИХ-ын гишүүн Х.Баделхан : Баян-Өлгий аймгийн сонгууль хуулийн дагуу явагдсан. Зарим айл өрхүүд аймгийн төв, сумаас нэлээн зайтай амьдардаг. Зарим газар аймгийн төвөөс хол зайтай учир сүлжээ барих боломжгүй. МАН-аас Баян-Өлгий аймгийн бүх хэсгийн хороон дахь саналыг дахин тоолохыг санал болгож байна" хэмээсэн юм.