sonin.mn
Радио, телевизээр нэвтрүүлэх Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн сурталчилгаанд хяналт тавих ажил үргэлжилж байна.
 
Радио, телевизээр нэвтрүүлэх сонгуулийн сурталчилгаа нь Сонгуулийн тухай хуулийн 62.2-т заасны дагуу  санал авах өдрөөс нэг хоногийн өмнө буюу 2017 оны 6-р сарын 24-ны 23:59:59 цагт албан ёсоор дууссан.  Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор дууссан өдрөөс (6-р сарын 25-ны 00:00 цагаас) эхлэн сонгуулийн сурталчилгаа болон мэдээллийн хөтөлбөрөөр нэр дэвшигчдийн талаар мэдээ нэвтрүүлэхийг хориглосон.
 
Сонгуулийн 2 дахь шатны санал авах үйл ажиллагааг зохион байгуулах шийдвэр гарсантай холбогдуулан 2 дахь шатны санал авах хугацаа буюу 2017 оны 7 дугаар сарын 09-ний өдрийг дуустал Сонгуулийн тухай хуулийн 70.9-д заасны дагуу сонгуулийн аливаа ил, далд сурталчилгаа, төлбөрт нэвтрүүлэг, цаг үеийн тогтмол мэдээллийн хөтөлбөрөөр нэр дэвшигчийн талаарх мэдээ нэвтрүүлэхгүй байхыг та бүхэнд зөвлөж байна.
 
Тус хороо нь Сонгуулийн тухай хуульд заасан чиг үүргийн дагуу радио, телевизүүдээр сонгуулийн сурталчилгаа, мэдээллийн хөтөлбөрөөр нэр дэвшигчдийн талаарх мэдээ гарч байгаа эсэхэд үргэлжлүүлэн хяналт тавьж ажиллахыг мэдэгдэж байна.
 
  2017.06.27
 
Харилцаа холбооны зохицуулах хороо