sonin.mn
Хятадын “Xiaomi” ухаалаг утас болон ахуйн хэрэглээний цахилгаан бараа үйлдвэрлэгч компанийг үндэслэгч, гүйцэтгэх захирал Лей Жуны “Уоллстрит” сэтгүүлд өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна. Түүнийг Хятадын Стив Жобс хэмээн нэрлэдэг.
 
-Танай компани багагүй бэрхшээлийг туулж өнөөдрийн өндөрлөгт хүрсэн. Таны өмнө тулгарсан хамгийн том сорилт юу байв?
 
-Бага зэргийн шахалт, дарамт байсан. Бид зах зээлээс ирэх хүлээлтийг давж жилд хэд хэдэн удаа өсөлт гаргахыг хичээдэг. Гэхдээ дэлхийн эдийн засаг хаосд (эмх замбараагүй байдал) орсон байна. Хэдхэн жилийн өмнө бидэнд юу ч байгаагүй. Бид бүхнийг тэгээс эхлүүлсэн. Харин өнөөдөр дэлхийн томоохон брэндүүд биднийг тулаанд дуудах боллоо. Энэ тулаанд ялах нь чухал биш. Бид салбартаа хүчтэй тоглогч байхыг зорьдог. Мөн хэрэглэгчийн туршлага, бүтээгдэхүүний инновац гэсэн компанийнхаа үндсэн шугамыг тууштай баримталдаг. Түүнчлэн манай компанийн бизнес загвар амжилттай явааг хилийн чинадад батлах шаардлагатай. Тухайлбал, Энэтхэг улсын ухаалаг гар утаснь  салбарт эхний гурван байрт орох зорилго тавьсан. Манай бизнес загвар бол хэр олон ухаала утас зарахдаа биш тухайн улсад нөлөө бүхий тоглогч болох. Манай өрсөлдөгчид ч гэсэн хүчирхэгжиж байна. Бид шинийг санаачлагч тэмцэгч, дүрмийн өөрчлөгчид.
 
-Ухаалаг утасны салбарт  ирэх таван жилд “Xiaomi’ ямар шинэчлэл хийх вэ. Салбарынхаа өрсөлдөөнд ялах болов уу?
 
-Гар утас бол хамгийн өрсөлдөөнтэй зах зээл Дэлхийн хэмжээнд ухаалаг утас үйлдвэрлэдэг компани цөөн ч Хятадын зах зээлд олон байна Хятадын ухаалаг утасны салбарт  устгалын үе эхэлсэн. Энэ үе гурван жил үргэлжлэх болов уу. “Xiaomi” компани ойрын жилүүдэд сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэх болон зах зээлд эзлэх байр сууриа тэлэхэд анхаарч ажиллана. Манай компанид шинэчилж, сайжруулах зүйл олон байна. Бид зах зээлд эзлэх байр сууриа хоёр дахин нэмэх зорилго тавьсан. Өрсөлдөөн их байж бид өртөг, технологийн хувьд давуу талаа харуулна. Би ширүүн өрсөлдөөнийг хүсч байна. Инновацийн хувьд томоохон нээлт хийх нь хэцүү ч огт боломжгүй, шаардлагагүй гэсэн үг биш. Үйлдвэрлэсэн гар утсаа хэдэн тэрбум хэрэглэгчид худалдаалдаг үе өнгөрсен. Ухаалаг утасны өрсөлдөөнд ингэж сэтгэж байгаа бол алдас болно. Одоо өөр өөр хувилбарын бүтээгдэхүүнийг янз бүрийн бүлгийн хүмүүст зориулан үйлдвэрлэх хэрэгтэй. Бүх хүнд зориулсан томоохон инновац хийнэ гэдэг амаргүй. Хүн бүр өөр өөрийн гэсэн хэрэгцээ шаардлагатай.
 
-Та “Xiaomi” компанийнхаа бизнес загварыг тайлбарлана уу?
 
-Орчин үед технологи платформ шинжтэй болж байна. Манай компани “Tencent”, “Baidu” болон “Google”, “Фэйсбүүк” компани хэрхэн өөрсдийн платформыг бий болгоно. Хэрвээ оновчтой замыг сонговол гар утас асар том платформ болж чадна.
 
-Гар утасны платформ хэр цар хүрээтэй байх бол?
 
-Өнөөдрийн байдлаар “Xiaomi” компанийн ухаалаг утсыг Хятадын 130 гаруй сая хүн хэрэглэж байна. Энэ бол манай улсын хүн амын 10 хувь нь юм. Манай хэрэглэгчийн олонх нь залуу үеийнхэн. Тиймээс бид залуусын 20-25 хувьд нөлөөлөх контент нийлүүлэхийг зорьдог. Залуус гар утсаараа зурагт үзэж, дуу сонсч, мэдээ уншдаг. Энэ мэт залуу үеийн хэрэгцээ шаардлагад нийцсэн ухаалаг утсыг “Xiaomi” компани нийлүүлж байна. Судалгаагаар манай хэрэглэгчид гар утсаа өдөрт 115 удаа ашигладаг ба дөрвөн цагийг зарцуулдаг. Эндээс гар утасны салбар мэдээ түгээлтийн ямар хүчирхэг платформ болсныг харж болно.
 
-Танай компани оюуны өмчийн хэлтэс болон санхүү хариуцсан захирлаа сольсон. “Xiaomi”компани оюуны өмчийн тал дээр ямар бодлого баримталдаг вэ?
 
“Qualcomm "-ын олон улс хариуцсан дэд ерөнхийлөгч Ван Сианыг бид санхүү хариуцсан захирал болгосон. Тэрбээр манай оюуны өмчийн хэлтсийг хариуцан ажиллана. Бид оюуны өмчийн тал дээр анхаарч ажиллахыг чухалчилдаг. “Xiaomi” компани инновацид гол анхаарлаа хандуулдаг. Манай компани өнгөрсөн жил оюуны өмчийн 2700 гэрчилгээ авсан. Энэ жил 4000 хүргэх төлөвлөгөөтэй байна.
 
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин