sonin.mn
Монгол Улсын 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн нэгтгэгдэн гарч байна. Нэгдсэн дүнгээр Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга 514172 санал буюу нийт санал өгсөн сонгогчийн 38.1%, Монгол Ардын намаас нэр дэвшигч М.Энхболд 410159 санал буюу 30.3%, Монгол Ардын Хувьсгалт Намаас нэр дэвшигч С.Ганбаатар 409037 санал буюу нийт санал өгсөн сонгогчийн 30.19%-ийн саналыг авчээ.  Ингэснээр дахин санал хураалт 7 дугаар сарын 10-аас өмнө зохион байгуулагдхаар боллоо. Санал хураалтын дэлгэрэнгүй дүнг удахгүй та бүхэнд хүргэх болно. 
 
Э.Сүрэн