sonin.mn
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч Миеэгомбын ЭНХБОЛД гэргийн хамт 10 цагт нийслэлийн 23 дугаар сургууль дээр очиж саналаа өгсөн юм. Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар өнөөдөр 12.30 цагт Баянзүрх дүүргийн 1709 дүгээр хэсгийн хороонд очиж санал өгсөн билээ. Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулга одоо хүртэл саналаа өгөөгүй л байна. Тэрээр өглөө 11.30 цагт Сансрын клонкийн урд байрлах 48 дугаар сургууль дээр очиж саналаа өгөх байсан ч очоогүй юм.
 
Э.Мягмар