sonin.mn
 
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Сонгуулийн Eрөнхий хорооноос Монгол Улсын Eрөнхийлөгчийн сонгуулийн ирцийн мэдээллийг 17.00 цагийн байдлаар танилцууллаа. Монгол Улсын хэмжээнд нийт 902124 сонгогч санал өгч, ирц 45.57 хувьд хүрчээ. Үүнээс нийслэлд 44 хувь, орон нутагт 46.89 хувьтай байна.
Ирцийн 12.00 цагийн мэдээлэлтэй харьцуулахад хамгийн өндөр ирцтэй аймаг Баянхонгорт 57.86 хувь хүрчээ. Харин хамгийн бага нь Дорнод 36.96 хувьтай байна. Нийслэлийн хамгийн өндөр ирц Хан-Уул дүүрэгт 50.38 хувьтай байгаа бол Налайх дүүрэг 37.86 хувьтай байна. Ирцийн мэдээллийг дэлгэрэнгүй хүргэнэ.
 
Н.Туяа
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг