sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар өнөөдөр 12.30 цагт Баянзүрх дүүргийн 1709 дүгээр хэсгийн хороонд очиж санал өглөө.
 
Тэрбээр,”Энэхүү сонгууль эрх баригчид болон намуудыг сахилга баттай болгох Үндсэн хуулийн цорын ганц тогтолцоо. Монголын улстөрд өнөөдөр сахилга бат, хариуцлага хамгаас чухал байгаа. Монголын Улсын Ерөнхийлөгч өөрөө сахилга батыг чанд сахин хэрэгжүүлснээр Монголын улс төр, нийгэмд хариуцлага бий болж, ард иргэдэд сайхан амьдрал бий болно. Би ард түмэнтэйгээ байгуулсан хариуцлагын гэрээгээ 100 хувь хэрэгжүүлж биелүүлэх болно. Монголын минь заяа их. Монголын тусгаар тогтнол мандан бадрал үргэлж хүчирхэгжин мандана” гэлээ.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: Монцамэ агентлаг