sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхийлөгчийн тав дахь удаагийн сонгуулийн санал хураалт үргэлжилж байна.
 
Сонгинохайрхан дүүргийн 1840 дүгээр хэсгийн хорооны Ахлах зохион байгуулагч М.Мөнхцэцэг ярихдаа, “Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн үйл ажиллагаа 07:00 минутад албан ёсоор эхэлсэн. Хоёр хайрцгаар санал хурааж байна. Хэсгийн хорооны 7 ажилтан, 2 итгэмжлэх төлөөлөгч ажиллаж байна. Мөн МАН, АН, МАХН-аас гурван ажиглагч цаг тутамд солигдон ажиглалт хийж буй юм. Өглөөний байдлаар 50-60 насныхан саналаа өгч байсан бол  одоогоор 23-40 насныхан саналаа идэвхтэй өгч байна” гэлээ.
 
1840 дүгээр хэсгийн хороонд  2480 сонгогч саналаа өгөхөөс 10 цаг 30 минутад  334 хүн буюу 10 гаруй хувь нь саналаа өгөөд байна. 
 
Гурван намын ажиглагчид “Санал хураалт хэвийн үргэлжилж байна. Ямар нэгэн зөрчил одоогоор гараагүй байна. Иргэний үнэмлэхгүй сонгогчийн хувьд хурууны хээ нь таньж байгаа тохиолдолд санал өгөх боломжтой” хэмээв.
 
Б.Заяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг