sonin.mn
БЭЭЖИН. /Xinhua/. Гурван сая хүн амтай, далайд гарцгүй Монгол Улсын ард иргэд өнөөдөр шинэ ерөнхийлөгчөө сонгохоор саналаа өгч байна.
 
Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд МАН, АН болон МАХН гэсэн тус улсын гурван гол намаас нэр дэвшигчдийн төлөө 1.978.298 сая сонгогч саналаа өгнө.
 
Сонгуулийн санал хураалт орон даяар өглөөний 7:00 цаг эхэлсэн бөгөөд оройн 10:00 цагт дуусна.
 
Төрийн тэргүүний суудлын төлөө өрсөлдөж буй гурван нэр дэвшигч сонгуулийн кампанит ажлынхаа үеэр улс орныхоо өрийн дарамтыг багасгах харилцан адилгүй арга хэмжээнүүдийг санал болгож байв.
 
Эрх баригч МАН-аас нэр дэвшигч М.Энхболд болон сөрөг хүчний АН-аас нэр дэвшигч Х.Баттулга нарын хооронд гол өрсөлдөөн өрнөх төлөвтэй байна.
 
Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч нь Монголын эдийн засгийг тогтвортой болгох зорилгоор ОУВС тэргүүтэй олон улсын банк санхүүгийн байгууллагууд болон хандивлагч орнуудаас олгохоор болсон 5.5 тэрбум долларын зарцуулалтад хяналт тавих юм.
 
 
Г.Доржханд
Эх сурвалж:Монцамэ агентлаг