sonin.mn
ТОКИО. /Nikkei/. Японы автомашины эд ангиуд, тэдгээрийн дотор хамгаалалтын дэр үйлдвэрлэгч “Takata” компани дампуурлаа зарласан тохиолдолд зээлдүүлэгчдээс хамгаалуулах хүсэлтээ Токиогийн шүүхэд өнөөдөр гаргажээ. Тус компани дэлхийн олон улс орноос хэдэн арван сая хамгаалалтын дэрээ эргүүлэн татсаныхаа дараа шүүхэд хандаж байгаа нь энэ юм.
 
Компанийн удирдлагууд өнөө өглөө хуралдсаны эцэст шүүхээр зээлдүүлэгчдээс хамгаалуулах шийдвэр гаргасан байна.
 
Тус компанийн үйлдвэрлэсэн хамгаалалтын дэр ослын үед дэлгэгдээгүйн улмаас дэлхийн хэмжээнд наад зах нь 17 хүн амиа алдаад байгаа юм. 
 
Хамгаалалтын дэртэй холбоотой дуулиан шуугиан анх 2007 онд дэгдсэнээс хойш тус компани 100 сая гаруй бүтээгдэхүүнээ эргүүлэн татаж, улмаар 1 их наяд иен буюу 9 тэрбум орчим долларын өрөнд ороод байгаа ажээ. Дэлхийн автомашин үйлдвэрлэгчдийн түүхэнд ийм олон хамгаалалтын дэр татаж байсан тохиолдол үүнээс өөр байхгүй гэнэ.
 
Г.Доржханд
Эх сурвалж:Монцамэ агентлаг