sonin.mn
Ерөнхийлөгчийн сонгуулийг 2 үе шаттай болгохыг чармайж зарим нам, хүчин, хүмүүс зохион байгуулалттайгаар хэнийг ч дугуйлахгүй цагаан цаас өгөхийг уриалах болов. Энэ маш буруу. Яагаад?
1. Энэ сонгуулийн зөвхөн зохион байгуулалтад 14,9 тэрбум төгрөг зарцуулж байгаа, нам болон нэр дэвшигчийн зөвшөөрөгдсөн зардалтай нийлээд хамгийн багадаа 47 тэрбум төгрөгийн зардал гарсан. Хэрэв 2 үе шаттай болбол энэ зардал дахин нэмэгдэнэ.
2. Улмаар 2 дахь үе шатанд ч хэн нэгнийг нь 50+ хувьд хүргэхгүйгээр сонгуулийг дахин шинээр явуулах сонирхол зарим хүчинд байна. Ингэвэл мөнөөх зардал бүүр ч өсч ядарсан төсөвт хүчтэй дарамт болно. Энэ бүх өртгийг татвар төлөгчид төлнө.
3. Хэрэв 2 дахь шатанд ийм нөхцөл үүсвэл хуулийн дагуу сонгууль дахин нэр дэвшилтээсээ эхлээд цоо шинээр эхэлнэ.
Дараагийн үе шат гарвал урьд хожид байгаагүй үзэгдэл болж нийгмийн эмх замбараагүй байдал ч үүсч мэднэ.
4. Ингэвэл мөнөөх л Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч наадам нээх болно. Цааш тэрээр юу хийхийг би таашгүй.
Энэ бүхнийг бодолцон ухамсарлаж сонгуульдаа идэвхтэй оролцоцгооё! Дахин үе шат гаргаж сонгуулийг сунжруулахгүйгээр хүчээ нэгтгэцгээе!
Шинэ наадмаа шинэ Ерөнхийлөгчөөрөө нээлгэж хийморио сэргээцгээе.
 
УИХ-ын гишүүн асан Г.Уянга