sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгууль маргааш орон даяар болно. 
 
Ерөнхийлөгчийн сонгуульд төрийн өндөрлөгүүд хэдэн цагаас аль санал авах байранд очиж саналаа өгөх тов гарлаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 11:40 минутад Монгол-Оросын гуравдугаар сургуульд байрлах санал авах байранд очиж саналаа өгнө. 
 
УИХ-ын дарга М.Энхболд 23 дугаар дунд сургууль дээр 09:20 минутад очиж, саналаа өгөхөөр болжээ.
 
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Ерөнхийлөгчийн сонгуулийн саналаа 11.40 цагт "Шинэ Монгол" дунд сургууиас урагшаа Номноо хотхонд байрлах 1731 дугаар хэсэг дээр өгөх аж.
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг