sonin.mn
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 2014 оны тавдугаар сард  эх орныхоо хөрш хоёр орны тэргүүн нар буюу БНХАУ-ын дарга Си Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нарт гурван талт уулзалт хийх санал тавьсан билээ. Улмаар Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын төрийн тэргүүн нарын нүүр тулсан анхны уулзалт  2014 оны 9 сарын 1-нд Тажикийн нийслэл Душанбе хотноо болсон юм. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж : Монгол Улс дараах гурван зарчмыг санал болгож байгаа юм. Үүнд,
 
-Гурван улсын дээд хэмжээний албан уулзалтыг байнга Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод, гурван жил тутам хийх,
 
-Энэ уулзалт нь олон нийтэд нээлттэй, гурван улсын хамтын ажиллагааны нийтдэг зарчимд нийцсэн байх,
 
-Уг уулзалтаар талуудын сонирхсон асуудал, тэр дундаа гурван улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх тээвэр, дэд бүтцийн болон бүс нутгийн шинж чанартай асуудлыг ярилцаж шийдвэрлэж байх саналыг тавьсан. Уг санаачилга үргэлжилж,  2015 онд Уфа, 2016 онд Ташкент хотод тус тус Монгол улс, ОХУ, БНХАУ-ын Ерөнхийлөгчдийн уулзалт болсон. Харин энэ жил Казакстан улсын Астана хотод болсон Шанхайн Хамтын Ажиллагааны нийгэмлэгийн гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдааны үеэр уг уулзалт болно гэсэн хүлээлт улс төрийн хүрээнд байсан ч болоогүй юм. Энэ талаарх албан ёсны тайлбар одоогоор үгүй ч нэгэнт бүрэн эрхийнх нь хугацаа дуусч буй тул Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзах шаардлага гэж нөгөө талууд үзсэн байж мэднэ. Ер нь Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын төрийн тэргүүн нарын уулзалт цаашид үргэлжлэх эсэх нь тодорхойгүй байгаа юм.
 
П.Энхмандах