sonin.mn
 
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Нийслэлийн сонгогчдод саналаа өгснийг нь илэрхийлэх тусгай зориулалтын бэхэн тэмдэглэгээ хийхээр болжээ. 
Сонгуулийн ерөнхий хороо дээрх асуудлаар тогтоол гаргаж, Нийслэлийн сонгуулийн хороонд даалгасан байна. Тодруулбал нийслэл дэх нийт 403 хэсгийн санал авах байранд саналаа өгсөн иргэдийн хуруунд бэхэн тэмдэглэгээ хийх боллоо.
2008 оны сонгуулиас хойш буюу Монгол Улс сонгуулийн автоматжуулсан системийг хэрэглэж эхэлснээс хойш бэхэн тэмдэглэгээг сонгуульд ашиглахаа больсон байсан юм. Энэхүү тэмдэглэгээг хэрэглэснээр сонгогч дахин санал өгөх зэрэг асуудлаар сэргийлэх боломжтой гэж үздэг. 
 
Н.Туяа
 Эх сурвалж: "Монцамэ" агентлаг