sonin.mn
МОСКВА./TASS/. Саяхан Катартай дипломат харилцаагаа тасалсан Арабын орнууд Катараас Ирантай тогтоосон дипломат харилцаагаа таслахыг Катар улсаас шаардаж байгаа ба үүнд хоёр долоо хоног хүрэхгүй хугацаа өгчээ. Энэ тухай өнөөдөр “Associated Press” агентлаг тодорхой баримт бичгээс иш татан мэдээллээ.
 
Мэдээлэлд дурдсанаар, Катарын талд хүргүүлсэн жагсаалтад 13 шаардлага байгаа ажээ. Тэдгээрийн дотор Al Jazeera телевизийг хаах, Турктэй тогтоосон цэргийн салбарын хамтын ажиллагаагаа зогсоох, тус улс дахь Туркийн цэргийн баазыг татан буулгах шаардлага байгаа юм. Үүнээс гадна, Катар улс төлбөр шаардсан орнуудад нөхөн төлбөрийг нь өгөх ёстой аж. Хямралаас гарахын тулд тавьж буй дээрх шаардлагыг 10 хоногийн дотор биелүүлэх ёстой гэнэ.
 
Терроризмын аюул заналыг багасгах арга хэмжээ болгон Саудын Арави, Арабын нэгдсэн Эмирт улс, Бахрейн, Египетийн иргэдийг өөрийн орны иргэд болгож байгаагаа зогсоох, мөн Катарт орогнож байгаа эрэн сурвалжлагдаж буй гэмт хэрэгтнүүдийг бүгдийг нь шилжүүлэн өгөхийг шаардаж байгаа аж.
 
Эдгээр шаардлагыг Кувейт улс Катарын талд дамжуулан өгсөн байна.
 
 
О.Барс 
Эх сурвалж:Монцамэ агентлаг