sonin.mn
Ѳнѳѳдрийн үргэлжлэл болох маргааш хүн болгоны сэтгэл дэх итгэл найдвар, ирээдүй нь юм.  Ѳнѳѳдѳр хийж амжаагүй бүхнээ маргааш хийнэ хэмээн товлож, ѳнѳѳдрийн гаргасан алдаагаа маргааш залруулна хэмээн тайвширч, ѳнѳѳдѳр учраагүй хэн нэгэнтэй маргааш учирна хэмээн болзож байдаг.  Ѳнѳѳдрийн ѳдѳр дуусан түнэр харанхуй нѳмрѳхѳд хүмүүс үнтаж амрах авч, маргаашийн ѳглѳѳний нарыг тосохдоо хүн бүрийн сэтгэл зүйрлэшгүй ихээр баясан сэтгэлдээ юуг ч үл мэдэх сайн сайхныг тѳсѳѳлѳн инээмсэглэнэ. Бүх л зүйлс ѳмнѳ нь байгаа болохоор маргаашийн хором бүхний эзэн нь чи ѳѳрѳѳ. Тийм болоод л хүн болгоны сэтгэл хүлээлттэй бас уучлалттай байж чадна.  Маргаашгүй ѳнѳѳдѳр бол, нар гардаггүй түнэр харанхуй шѳнѳ мэт. Тэнд баяр баясгалангүй айдас түгшүүр, итгэл найдваргүй гуниг,  уучлалтгүй үзэн ядалт л орших байх.  Хүмүүс итгэл найдварыг агуулсан гэрэл гэгээг л хүлээдэг.
 
Ѳнѳѳгийн сонгуулийн халууралд солиорч байгаа хүн бүхэн маргаашийн тухай ор тас мартаж орхисон мэт. Зѳвхѳн ѳнѳѳдѳр л “дүрээд үхье” гэж шийдсэн бухан бяруу мэт сонгуульд нэр дэвшигчдийн бохир заваан сурталчилгаа, тэднийг ѳмѳѳрѳн “Ялааг заан”, “Хэрээг хун шувуу” болгон хашгиралдацгаах дэмжигчид, “Ноёны ѳмнѳѳс би унгасан больё” хэмээн зусардах намчид монголчууд биднийг муухайгийн муухай болгон харагдуулж байна. Урьдын урд жилуудээс ч илүү ѳмхий ханхлуулж байна. Хэрвээ нэр дэвшигчдийн бохир сурталчилгаанд итгэх юм бол юун “Ерѳнхийлэгч”, бүгдээрээ ял эдлэн шоронд сууж байх учиртай мэт, дэмжигчдийн талцал сүрдүүлгэнд автах юм бол юун “эв нэгдэл, эрхэм чанар”, үнэт зүйлсээ мѳнгѳѳр арилжсан “адгууснууд” мэт, сонгох сонгогдох эрхээ “хүчиндүүлсэн” олон нийтийг ажих юм бол юун “шударга ёс, ѳѳдрѳг ирээдүй” вэ? “үүрээ авдүүлсэн шоргоолжнууд” мэт. Энэ удаад сонгогдох Ерѳнхийлэгч л маргаашийн ѳдѳр бидний амьдралыг ѳѳрчилж баян тансаг болгох юм шиг, Монголыг авран гэнэт “Хѳгжлийн манлайд хүрэх “юм шиг хѳѳргѳн сэтгэлгээнээсээ ангижирч, эрүүл саруулаар бүхнийг эргэцүүлмээр байна шүү, хүмүүс ээ. Бүх зүйл ѳѳрийн хэм хэмжээтэй байдаг.
 
Сонгуулийн маргааш гэдэг ѳдѳр ирнээ. Ялсан нь баяраа тэмдэглэн , ялагдсан нь гунигаа тайлан ууцгаах биз. Сонгуулийн сурталчилгааны хийрхэл солиоролдоо автан галзуурцгаасан бид бие биенийхээ нүүрийг эгцэлж харах л болно. Бидний амьдралд нэг их ѳѳрчлѳлт гарахгүй дээ, амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилнэ.  Нѳгѳѳ “хулгайч”, “новш” нарын хэн нь ч хариуцлага хүлээхгүй, юу ч болоогүй мэт бүгдээрээ амгалан. Та мѳнѳѳх л сэтгэл зовоосон элдэв асуудлууддаа анхаарлаа хандуулан шийдэх гэж зовох л болно, таны ѳмнѳѳс хэн ч шийдэхгүй болохоор. Магадгүй ѳргѳн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ѳсч, валютын ханш нэмэгдэх л байх. Ялгаагүй албан тушаалуудын сэлгээ хийгдэж та эсвэл танил нэгэн ч ажлаасаа халагдах вий хэмээн сэтгэл түгшинэ. Дахиад л та амьдралын хүнд ачаандаа үүртэн уурлаж бухимдаж эхэлнэ, хэн нэгнийг хараан зүхэж, бүсдад уураа гарган үзэн ядах байх. Шалтгаан нь та бидний сонгосон Ерѳнхийлэгчид биш, угаасаа гажуудсан улс тѳрийн тогтолцоонд л байгаа юм шүү дээ. Жалгын хэмжээнд сэтгэж, ѳгсѳн мѳнгѳнд нь сонголтоо хийдэг, эрх мэдэл, ѳнгѳ мѳнгѳний боол болсон бидний л буруу юм шүү дээ.  Ахиад л бүхнийг харааж зүхэхээс ѳѳр юу ч хийхгүй.
 
“Тэгээд энэ бүхнийг хэн ѳѳрчлѳх юм бэ?” гэж үү.  Бид ѳѳрсдѳѳ ѳѳрчилнѳѳ. Дэлхийн хэмжээнд сэтгэдэг шинэ үеийнхэн айсуй. Наад новшнуудаа орхиод ѳѳрсдийн ажил амьдралдаа анхаарлаа хандуул. Ажлаа чин сэтгэлээсээ сайн хий, амьдралын хором бүхнээ ѳѳрѳѳ л баяр баясгалантай болго. Амьдралын хэрэгцээгээ хангах мѳнгийг хулгайлж биш, ѳѳрѳѳ зүтгэж байж, зовж байж, шударгаар хѳдѳлмѳрлѳж байж ол.  Маргааш хүмүүсийн нүүр ѳѳд эгцэлж хардаг болно. Улстѳрѳѳс хамааралгүйгээр ѳѳрийгѳѳ хѳгжүүл, дэлхийг хар.  Намаар бус андын сэтгэлээр сайн хүмүүстэй  нѳхѳрлѳ, хамтарч ажилла.  Ямар ч ажилд мѳнгѳ ашиг, алдар нэр одон тэмдэг бодолгүйгээр сэтгэлээ шингээн, баяр баясгалантайгаар хандаад үз. Үр дүн нь чамд мѳнгѳ, алдар хүндийг авчирч ѳгдѳг юм. Маргааш чи хүмүүсийн ѳѳдѳѳс бардам инээмсэглэх болно. “Тавантолгой”, “Оюу толгойн” ашгийг бүү хүлээ, ѳѳрийн толгойгоороо амьдралаа босго, хувьцаа нь хэзээ ч унахгүй. Чи ѳѳрийгѳѳ дэлхийн хэмжээнд хѳгжүүлж дэлхийн хэмжээнд сэтгэ, хэнд ч зусардах шаардлага үгүй.  Зүгээр л улстѳрѳѳс огт хамааралгүйгээр хүмүүс чамд итгэж, чамайг сонгох болно.
 
“Новш гэж!”. “Яс булаалдсан ноход” шиг архиралдалгүйгээр хүн бүхэн ѳѳрсдийн сонголтоо хий л дээ. Залхмаар арчаагүй, залхмаар зусар, залхмаар тэнэг юм бэ? Мѳнгѳтэйгээрээ Готов нь сонгогдоно уу? Мятав нь сонгогдоно уу? буянаараа болог. Тэд тэртэй тэргүй ялзарч үнаж буй хэврэг тогтолцооны араг яс. Харин бид ѳѳрсдѳѳ ѳѳрчлѳгдѳх хэрэгтэй байнаа, ѳѳдрѳг маргаашийн тѳлѳѳ.  Ямар олон сайхан залуус дэлхийд Монголын нэрийг гаргаж байна гээч. Ямар олон сайхан залуус сайхан сэтгэлээр нэгдэж Монголдоо ихийг бүтээж байна гээч. Ямар олон сайхан залуус дэлхийн хэмжээнд үнэлэгдэн нэр хүндтэй байгууллагуудад мундаг ажиллаж байна гээч. Энэ бүхний хажууд наад сонгууль чинь юу юм бэ? Маргааш ямар сайхан ѳглѳѳний нар мандаж монголчууд бид сэтгэл амар амгалан мишээнэ гээч. Зѳндѳѳ олон залуус ингэж бодож байгаа. Бас итгэж, зүтгэж байгаа.
 
                        Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах