sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хепатитын В, С вирусын илрүүлэг шинжилгээг хийж буй Баянгол дүүргийн хувьд 1-23 дугаар хорооны 40-65 насны 52639 иргэнийг хамруулахаар ажиллаж байна.
 
Тэгвэл энэхүү үйл ажиллагааны талаархи мэдээлэл, зөвлөмжийг иргэдэд хүргэх зорилгоор “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн нээлттэй өдөрлөг өнөөдөр тус дүүрэгт боллоо.
 
Өдөрлөгийн хүрээнд ГССҮТ, Улсын Нэг болон Гуравдугаар төв эмнэлэг, ХӨСҮТ, ХСҮТ, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, АШУҮИС-ийн “Эрхэс” клиник болон Баянгол дүүргийн  Эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч нар иргэдэд үзлэг оношилгоо хийж, эрүүл мэндийн зөвлөгөө өгчээ.
 
 
Ж.Болор
Эх сурвалж: Монцамэ агентлаг