sonin.mn
ЭР-РИЯД. /Reuters/. Саудын Аравийн хаан Салман бин Абдулазиз авга дүүгээ угсаа залгамжлах хунтайжийн байр сууринаас буулгаж, өөрийн хүүгээ угсаа залгамжлах хунтайжаар томиллоо.
 
Угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Нэйфийн оронд өөрийн хүү бөгөөд угсаа залгамжлах магадлалтай хүмүүсийн хоёрдугаарт бичигдэж байсан Мохаммед бин Салманыг томилсон тухай тус улсын эх сурвалжууд өчигдөр мэдээлсэн байна.
 
Хунтайж Мохаммед бин Салман 31 настай аж.
 
Тэрбээр Батлан хамгаалахын сайдаар ажилладаг бөгөөд Саудын Арави улс эдийн засгийн хувьд газрын тосноос хэт хамааралтай байдлыг багасгахад чиглэсэн эдийн засгийн шинэчлэлийг удирдаж байгаа хүн юм.
 
Саудын Арави нь Ираны эсрэг хатуу байр суурьтай байгаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааг дэмжигчдийн эгнээнд саяхан орсон билээ.
 
Мөн тус улс өөр хэд хэдэн улсын хамт Катараас дипломат харилцаагаа таслаад байна.
 
Шинэ угсаа залгамжлах хунтайж нь дипломат харилцааны салбарт нэлээд туршлагатэй нэгэн бөгөөд түүний явуулах гадаад бодлогууд олны анхаарлыг ихэд татах төлөвтэй байна.
 
 
Г.Доржханд
Эх сурвалж:Монцамэ агентлаг