sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Монголын 108 төрийн бус байгууллагын нэгдэл"-ийн Удирдах зөвлөлийн гишүүд, төлөөлөгчид өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд байр сууриа илэрхийлэв.
 
Тэд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмний эрх ашгийг хамгаалахын төлөө нам, хүчнээс ангид байж, Үндсэн хуулиа сахин хамгаалахын төлөө нэгдсэн гэлээ. Учир нь тэд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг эсэргүүцэж байгаа бөгөөд ирэх сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөх Эрүүгийн хуулиар Эх орноосоо урвах зүйл ангийг зөвхөн дайн, байлдааны үед хэрэглэнэ хэмээн өөрчилж, эх орноосоо урвасан урвагчдын гэмт хэргийг цагаатгах гэж байгааг шүүмжлэв. Мөн дээрх байр сууриа илэрхийлэхийн тулд “Нэгдэн нягтрах хүч”-ийг байгуулсан гэлээ.
 
 
Н.Туяа
Гэрэл зургийг Н.Батбаяр
Эх сурвалж: Монцамэ агентлаг