sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн саналын хуудсыг Сонгуулийн Ерөнхий хорооноос баталсан загвар, тоогоор “Монголын үнэт цаас хэвлэл” ХХК-д хэвлэж байна.
Гэрээний дагуу ажиллаж байгаа тус компани өмнө нь гадаад дахь монголчуудын санал авах хуудсыг хэвлэж, хүлээлгэн өгсөн. Харин өчигдрөөс эхлэн энэ сарын 26-нд саналаа өгөх 2026154 сонгогчдын саналын хуудсыг хэвлэж эхлээд байна.
Саналын хуудасны загвар бэлтгэх, тоо гаргах, хэвлэх компанитай байгуулах гэрээг бэлэн болгох, саналын хуудсыг хэвлүүлэх, түүний явцад хяналт тавих, хүргүүлэх, хүлээлцэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсэг саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх ажиллагаагхуулийн хугацаанд хийж гүйцэтгэхээр төлөвлөгөө, хуваарь гарган  ажиллаж байна. Хуульд заасны дагуу саналын хуудсыг хэвлүүлэх, хадгалах, санал авах байранд хүргүүлэх хугацаа энэ сарын 23-наар дуусгавар болох
юм.
 
Н.Туяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг