sonin.mn
ЛОНДОН./BBC/. АНУ-ын давж заалдах шатны шүүх Ерөнхийлөгч Дональд Трампын Ойрхи дорнодын зургаа, хойд африкийн хэд хэдэн орны иргэдийг АНУ-д нэвтрэхийг түр хориглох тухай зөөлрүүлсэн хоёрдахь зарлигийг хүчингүй болгосон доод шатны шүүхийн шийдвэрийг хүчинтэй хэвээр үлдээлээ.
 
3 дугаар сарын 6-нд гаргасан зарлигт голчлон лалын хүн амтай Иран, Ливи, Сомали, Судан, Сири, Йемен улсын иргэд хамаарч байсан юм. 1 дүгээр сарын 27-нд гаргасан эхний зарлигтай харьцуулахад энэ жагсаалтаас Иракыг хассан байсан юм.
 
Шүүхийн шийдвэрт дурдсанаар, Ерөнхийлөгч Д.Трамп зарлигт дурдсан орны иргэд, дүрвэгчдийг АНУ-д нэвтрэхийг нь хориглох шийдвэрээ үндэслэж чадаагүй, энэхүү зарлиг нь АНУ-ын ашиг сонирхолтой харшилж байна гэжээ.
 
Д.Трампын Засаг захиргаа өөрийн гаргасан зарлигуудаа хууль ёсны болохыг Дээд шүүх дээр нотлох гэж байгаа ба одоогийн байдлаар Дээд шүүхийн шүүгчдийн дөрөв нь бүгд найрамдах намынх-д тооцогддог, иймд Д.Трампын төлөөлөгчдийн ишлэл үндэслэлд талтай хандах магадлалтай бол үлдсэн дөрөв нь либеральчууд, есдэхь нь энэ хоёр талын алиных нь ч биш аж.
 
О.Барс
Эх сурвалж: Монцамэ агентлаг