Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Халтмаагийн БАТТУЛГА-ын нийслэлийн сонгогчидтой уулзахдаа хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Сайн байцгаана уу, Монгол түмэн минь ээ,
Сайн байцгаана уу, Иргэд сонгогчид оо,
Сайн байцгаана уу, итгэл үнэмшил нэгт залуус дүү нар аа,
Улсын нийслэл Улаанбаатар хотынхоо дүүрэг дүүргээс, хороо хорооноос өнөөдрийн уулзалтанд маань хүрэлцэн ирсэн Та бүхнийхээ энэ өдрийн амар мэндийг эрье.
Тиймээ, 2017 он бол түүхэн хариуцлагатай, Монгол хүн Монгол хүнийхээ үнэ цэнийг хамгаалах асар чухал сонголтын жил юм. Ийм сонголтыг эх оронч зүрх сэтгэлээрээ хийх гэж байгаа Та бүхэндээ баярлалаа.
Уулзалтанд хүрэлцэн ирсэн нийт азай буурлууддаа, ахмад дунд үеийнхэндээ, залуус дүү нар охид, хөвгүүддээ баярлалаа. Та бүхэн маань өнөөдрийн үзсэн дуулснаа, тунгаан бодсон мэргэн шийдвэрээ бусадтайгаа хуваалцаж, Монгол Улсын үнэ цэнэ, тусгаар тогтнолтой холбоотой чухал үйл хэрэгт гар бие оролцоно гэж итгэж байна.
Та бүхэн миний туулсан замыг мэднээ. Харин өнөөдөр бид, хувь хүнээр бус хуулиар зохицуулагддаг засаг төртэй байхын төлөө, хүний эрх, эрх чөлөө шударга ёс ялан дийлсэн Монголыг хамтдаа бүтээхийн төлөө хариуцлагатай сонголтын өмнө хүрч ирээд байна.
Энэ сонголт бол Монгол түмний хувь заяа хаашаа чиглэх луужин болно. Бидэнд зөв зүг рүү хамтдаа алхахаас өөр сонголт үлдсэнгүй. Бид хөгжил дэвшил рүү, эвлэрэл нягтрал руу, хамтын бүтээн байгуулалт, Монголыг хөл дээр нь баттай босгох тэр гарц руу тэмүүлэх Эх оронч сонголтыг хийх ганцхан зам үлдлээ.
Би Ардчилсан намынхаа итгэл үнэмшил нэгт журмын нөхдийнхөө сонголтоор, олон түмнийхээ халуун дэмжлэгээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд итгэл төгс нэр дэвшин өрсөлдөж байна.
Ийнхүү нэр дэвшин өрсөлдөхдөө би Монгол Улсын төлөөх, Монгол хүний төлөөх нэг л зарчмыг хатуу баримтлан өөрийн мөрийн хөтөлбөрөө дэвшүүлж байгаа. Мөрийн хөтөлбөрийн маань уриа бол МОНГОЛ ЯЛНА гэсэн итгэл үнэмшилд зангидагдсаан.
“Баттулгаа чи, хэнтэй байлдах гээд байгаа юм бэ” гэж зарим хүн надаас асууж байна. Өнөөдөр Монгол Улс тусгаар улс мөн л юм бол бидэнд эх орондоо эзэн хүн шиг суух эрх чөлөө, Монголын ард түмэн газар шороондоо эзэн нь байх бодит боломж байх ёстой.
Монголын хөгжлийг хойш татаж байгаа, Монголыг муухай харагдуулж, иргэдийг туйлдуулж байгаа бурангуй бүхэнтэй би тулж, тэмцэн, ажил хэрэгч, эрүүл зөв шийдвэр гаргахыг Монгол ялна гэж тодорхойлж байгаа юм.
Монгол Улсыг эдийн засгийн хувьд бусдаас хэт хараат байдал руу улам гүн оруулахгүйн төлөөх бодлогыг Монгол ялна гэж үзэж байна.
Монгол хүн, монгол түмэн Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, баялгийн тэгш хуваарилалтаар ядуурлаас ангижран гарахыг би Монгол ялна гэж хэлж байна.
Монгол Улс бусдын түүхий эдийн бэлтгэгч орон бус, өөрсдөө үйлдвэрлэдэг, өөрсдөө баялаг бүтээдэг, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүнээ хийж чаддаг орон байхыг Монгол ялна гэж үзэж байна.
Монголд хэнийг ч хууль бусаар барьж хорьдоггүй, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалдаг шударга шүүхийн тогтолцоотой байхыг Монгол ялна гэж үзэж байна.
Монгол Улсад хууль үйлчилдэг, тэгш эрх хэрэгждэг байхыг Монгол ялна гэж үзэж байна.
Монголд эрх мэдэлтэй хүмүүс баялгийг хянаж, хүний эрх, эрх чөлөөг өөрсдийн дураар тодорхойлдог биш, хүн бүр тэгш эрхтэй байх тийм нийгэм бүтээхийг Монгол ялна гэж үзэж байна.
Монголд ард түмнээ сорон мөлжсөн, хууль бусаар хөлжсөн этгээдүүд хариуцлага хүлээж, шударга ёс тогтохыг Монгол ялна гэж үзэж байна.
Монгол хүн гадны улсад хямд үнээр боолын хөдөлмөр эрхлэхгүй, эх орондоо ажилтай орлоготой байх боломж бүрдүүлэхийг Монгол ялна гэж үзэж байна.
Олон сайхан залуусаа нүд шүдээр нь шалгуулж гадагшаа ачуулчихаад оронд нь харь гүрнээс мянга мянгаар нь хүн авчирч орон гэрээ бариулдаггүй, бид өөрсдөдөө итгэж, өөрсдөө бүтээдэг байхыг Монгол ялна гэж үзэж байна.
Ахмад нь гавъяаныхаа амралтад сэтгэл дүүрэн гардаг, дунд үе нь ажил хөдөлмөртэй, залуу үе нь өөдрөг тэмүүлэлтэй, гэгээн ирээдүйтэй, хийж бүтээх эрмэлзэлтэй байхыг Монгол ялна гэж үзэж байна.
Газар шороо, хил хязгаар маань гадаад өрийн барьцаанд орчихолгүй байхыг Монгол ялна гэж үзэж байна.
Гадаад улстай эн тэнцүү харьцаж чаддаг, Монгол Улс үйлдвэрлэж чаддаг, экспортолж чаддаг улс орон байхыг Монгол ялна гэж үзэж байна.
Иргэд нь эрүүл, эрдэм боловсролтой, хүн ардаараа эв нэгдэлтэй шударга нийгэм төлөвшиж бүрдэхийг Монгол ялна гэж тодорхойлж байна.
Монгол хүн монгол хүндээ итгэдэг, монгол хүнээ дэмждэг, монгол хүнтэйгээ хоршдог, Монголоо хамгаалдаг, монголоо боддог, монголоо хайрладаг байхыг би Монгол ялна гэж тунхаглаж байна.
Эх орноо хойч үедээ нэр төртэй өвлүүлэн өгөх тэр цагийг хамтдаа бий болгохыг МОНГОЛ ЯЛНА гэж үзэж байгаа юм аа. Монгол ялна!
Би цус урсгасан дайн байлдаан сурталчлаагүй, харин хөлс урсгасан, шуугаа зангиртал хөдөлмөрлөж, судсаа лугштал Монголоо гэсэн зүрх сэтгэлээр Монголоо ялуулахын төлөө хамтран тэмцье гэж уриалж байна.
Монгол Улс газар нутгаараа дэлхийн 200 гаруй орноос дээгүүрт ордог. Нэг хүнд оногдох газар нутаг, газрын баялгаараа, малын тоогоороо дэлхийд тэргүүлдэг.
“Яндаж болшгүй далай шиг, яасан баян нутаг вэ, ямар их хувь заяагаар бид нар эзэн болж төрээ вэ” гэж дуу хүртэл дуулдаг байсан ард түмэн бид.
Гэтэл өнөөдөр тийм том хувь заяатай төрсөн Монголчууд яагаад ядуу амьдраад байна вэ? Энэ асуултад бид яагаад хариулт өгч чаддаггүй, шийдэж чаддаггүй юм бэ. Ийм асуултад хариулж, гарц хайж, хөгжил авчирч чадах Ерөнхийлөгч болохыг би хүсч байна.
60 гаруй сая малтай хэрнээ өлмөн зэлмүүн иргэдийн тоо нэмэгдсээр, хот дүүрэн малтай хэрнээ түүхий эдийн үнэ хятад гоймонгийн үнэ давахгүй байна.
2016 онд одоогийн эрх баригчид ард түмнээ Чингис бондын өрөөр айлгаж, 60 тэрбумын хуйвалдаанаар төрийн эрх мэдлийг хууль бусаар авсаан. Монголын төрийг, төрийн суудал сэнтийг арилжиж байгаа баримтыг журмын нөхдийнхөө хамт хянаж шалгадаг газарт нь бид хүргэж өгсөн, одоо болтол хариугаа аваагүй байна.
Олон улсын санхүүгийн зах зээлээс босгосон Чингис бондоор 2700 км зам тавьж, олон зуун төслүүдийг санхүүжүүлж, 80 гаруй мянган айлыг орон сууцтай болгосон нь АН-ын буян байлаа. Харин үүнийг үгүйсгэж байсан эрх баригчид өнөөдөр нэг улсаас хараат том том өр тавьж байна.
Нийтдээ 5 тэрбум, ам долларын зээлийн өрөнд Монголоо барьцаалж чадлаа. Иргэдээ татвараар айлгах хэрнээ өөрсдөө концесс нэрээр хувьдаа их хэмжээний мөнгө завшиж байна.
Сонгуулийн сурталчилгааны ажлаа 6 дугаар сарын 6-наас Хэнтий аймгаас эхлүүлээд 8 аймаг, 2 дүүрэг, 10 гаруй сумдаар ороод уулзалт бүр дээрээ нэг асуулт асууж явлаа. Өргүй хүн байна уу гэсэн асуултад “Өргүй ээ” гээд ам бардам хэлчих хүн гарч ирэхгүй л байна.
Давхар дээлийг эсрэг хар машины эсрэг жагсаал хийж байсан Ардын нам өнөөдөр өөрсдөө давхар дээлэндээ хөлөрч, хар машиндаа найдаж сууна. Тийм л их ээсэргүүцээд байгаа юм бол ядаж нэг сайд нь над шиг давхар дээлээ тайлахыг нь харъя л даа гэж би хэлмээр байна.
Бид үүнийг өөрчилнө. Та бид бие биедээ, Монгол хүн монгол хүндээ итгэж байж л энэ их нүглийг зогсоох боломжтой. Бид чаднаа.
Монгол хүний эрүүл мэнд үнэхээр хүнд асуудалтай тулгарсаан. Хорт хавдраараа дэлхийд тэргүүлж байна. Хэрвээ би Та бүхнийхээ дэмжлэгээр Ерөнхийлөгч болвол Монгол хүн бүрийг нам улс төр, нас хүйс үл харгалзан эрүүл монгол иргэн болгох бодлогыг үйл ажиллагааныхаа цөм болгон ажиллана.
Би өөрийн чадлаар шударгаар баялаг бүтээгч хүмүүсээ шүүмжлээгүй, харин улс төр, эдийн засгийн явцуу бүлэглэл болж, төрийн мөнгө, татварын орлого, тендер булхай луйвраар хувалз шиг баяжсан нөхдүүдийг 30 орчим гэр бүлд тооцон шүүмжилж байна.
Харин баялаг бүтээгч иргэдээ, хөдөлмөрч иргэдээ үргэлж дэмжсээр байх ёстой. Би үүний төлөө тууштай зогсоно. Би өөрөө ч хар багаасаа баялаг бүтээх замаар явж зовлон жаргалыг нь хангалттай амсч ирсэн ажил хэрэгч хүмүүсийн төлөөлөл гэж өөрийгөө боддог.
Монгол Улсыг 30 гэр бүлийн халаасны орон болгохгүй ээ, харин 3 сая илүү иргэдийнхээ хүсэн хүлээдэг Монгол болгож ялуулнаа. Би үүнд огтхон ч эргэлзэхгүй байна.
Би эгэл жирийн иргэдээ, эрдэм боловсролтой сэхээтнүүдээ үргэлж хүндэлсээр ирсэн. Би сэхээтнүүддээ, мэргэжлийн боловсон хүчнүүддээ Монгол ялах тэмцэлд нэгдэхийг уриалж байна. Сэхээтнүүдийн, эрдэмтдийн маань дуу хоолой бага байна. Тэднийг иргэдээ дэмжээд, эдийн засгийн тусгаар тогтнолоо аврахын төлөө дуугараад өгөөч гэж дахин дахин уриалмаар байна.
Бас залуус, дүү нартаа ч илүү их чармайж, хамтдаа хичээж Монголоо Улс шиг улс болгохын төлөөх тэмцэлд хамтран тэмцэхийг уриалж байна.
Өнөө хүртэл улс төрчид их ярьж, ард түмэн сонсдог байж ирсэн. Одоо хангалттай. Ард түмэн ярьж, улс төрчид сонсдог байх ёстой. Би сонсдог Ерөнхийлөгч байх болно.
Энэ удаагийн Ероөнхийлөгчийн сонгууль бол тэртээ 72 жилийн өмнө 1946 оны 10 дугаар сарын 20-ний тусгаар тогтнолын төлөөх санал асуулгатай агаар нэг нөхцөл байдал болноо. Энэ өдөр Монголчууд хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж, бичиг үсэгтэй нь гарын үсгээрээ, бичиг үсэггүй нь хурууны хээгээрээ тусгаар тогтнолоо 98 хувиар баталгаажуулж байсан тэр өдөртэй би энэ сонгуулийг зүйрлэж байна. Эдийн засгийн тусгаар тогтнолоо хамгаалан баталгаажуулах эсэхийн шийдвэрлэх сонгууль ирж байна.
Хийрхлээ, турхирлаа гэж хэлсэн үгийг минь мушгин гуйвуулах төлбөртэй цахим дайчдыг өрсөлдөгчид маань мянга мянгаар нь хөлсөлсөн байгаа. Би шантрахгүй ээ. Би хараа эгц, зорилго тууштай тэмцэж чадна.
Монголын энэ газар нутаг дээрээс түүхэн гурван гүрэн үүсч байсан. Хэнээр ч заалгахгүйгээр түүхээ уншаад боловсорч чадах ард түмэн. Бид ийм түүхтэй аугаа ард түмэн байж мөнгөөр саналаа өгөх юм бол эцэг өвгөдийн маань сүнс гомдох байх аа. Тэднийгээ баярлуулж, эх орныхоо төлөө, тусгаар тогтнолынхоо төлөө хариуцлагатай сонголт хийхийг уриалж байна аа.
Хүч тэнцвэргүй тулаан, эрх мэдэл, мөнгөний эсрэг бид хамтдаа тэмцэж МОНГОЛ ЯЛАХ тэр мөчийг бий болгож чадна.
Монгол ялна, бид хамтдаа ялнаа.
Сэтгэгдэл0
Мэтгэлцэхээс зугтаагаад л ... Сайтаараа хэдэн үг чулуудчихаад л алга болох юм. Яг өөрийнх нь үг мөн ч юм уу, хэн мэдлээ?!
Harin tn sonin bgaazzz
Монгол ялна эрлийз урвагчид дөтийн замаар тонилно Уухай Монгол
МОНГОЛ УЛСЫН ХөГЖЛИЙН БүРЭН ЗУРАГЛАЛТАЙ ХүНД МЭТГЭЛЦЭХЭЭС ТАТГАЛЗАХ ШААРДЛАГАГүЙ.
Баттулгыг толгой дээрээ залвал жинхэн Үхэр Монгол нь болно биз.
Баттулгыг толгой дээрээ залвал жинхэн Үхэр Монгол нь болно биз.
Бид ухэр Монголчууд тэгээд яадгийн? Муусайн эрлийзууд!
Яагаад мэтгэлцэхээс зугтаагаад байгаа юм бээ . Буруу ярина гэхээс тийм их айгаа юу
өөрөө но-той болоод мэтгэлцэж чадахгүй хойшлуулж байгаа биз
Harin tn ard tumen medej bgaa bhdaa
Сайтар зохион байгуулсан жужиг болох гэж байсан учраас татгалзсан нь зов байсан!
Ардчилсан хүүрнүүдийг чандарлаад зүүн өмнө зүг рүү хийсгэлтэй нь билээ.
МОНГОЛ УЛСЫН ХөГЖЛИЙН БүРЭН ЗУРАГЛАЛТАЙ ХүН МЭТГЭЛЦЭХЭЭС ТАТГАЛЗАХ ШААРДЛАГАГүЙ.
Баттулгыг толгой дээрээ залвал жинхэн Үхэр Монгол нь болно биз.
Ухэр Монгол гое ш дээ!
аРД ИРГЭдээ хүндлээд мэтгэлцээндээ ирчхэж чадахгүй байж одоо төрийн төлөө гэж худлаа яриад яах нь вэ
ter hun uuruu garaj irne.
Хэн нэг хүн Баттулгад итгэж байвал өөрийгөө дүүрчихсэн тэнэгүүдийн нэг нь гэж тооцоорой.
Zub ho
Za
Баттулгыг толгой дээрээ залвал жинхэн Үхэр Монгол гэдэг нь болно биз.
Бүх иргэд дээр дооргүй тэгш эрхтэй ,шударга байдаг цорын ганц нийгэм байдаг нь социалист нийгэм юм.Бүгд адил байхыг дүр эсгэсэн хуурамч ардчилагчид тоталитар гэж нүд үзүүрлэдэг болсон.Хэрвээ баттулга үнэхээр ийм нийгмийг хүсч байгаа бол өмч хувьчлал нэрээр бүх ард түмнээс хулгайн аргаар авсан үйлдвэрүүдээ өмчийн жинхэнэ эзэн ард түмэнд буцааж өгнө гэсэн үг.Та үүнийг үнэхээр зөвшөөрч байгаа гэж үү.Юу л бол.МАНАН бол зөвхөн тархи угааж л чадна.
Ehleed uuruu hulgai hiihee boli hudlaa baagii battulga chamaig yu gej erenhiilugch bolgoh ym bev
yamar ch bolovsrolgui hulduu tolgoi.
Ene balai huniig l bitgii songooroi , yamar cj bolovsrolgui , asuudliig hucheer shiideh sonirholtoi , yavch tolgoind iiim erunhiilugchtei baih bolomjgui, za Enkhbold n bas bolii gehed Ganbaatar n ennees arai l deer baih , unheer Mongol ulsad ene 3 hunees uur erunhiilugchid ner devshih hun baihgui gejuuudeee
Za Battulgyg demjih n zuv baihoo. Uchir n ter buhniig buteen baiguulsan, baylag buteegch eh oronch setgelgeetei hun!
Баттулгыг толгой дээрээ залвал жинхэн Үхэр Монгол гэдэг нь болно биз.
Muriin hurulbur n mundag bna! Taalagdlaa
Мах ипекс компанийнхаа эвдэрч хэмхэрсэн замаа шинэчилж засаж янзлаагүй хүн монгол улсын төлөө зүтгэх нь юу л бол.
uuriinhuu kompaniin zamaas iluu ulsiinhaa auto zamd iluu anhaarsan hun dee
ТИЙМЭЭ МОНГОЛЧУУД ТҮҮНИЙГ МЭДНЭ! ТЭР ХУДАЛЧ ХУЛГАЙЧ,МОНГОЛЧУУДЫГ ЯДУУ АМЬДРУУЛЖ БАЙГАА ХЭДХЭН ЛУЙВАРЧДЫН ТЭРГҮҮН ЭГНЭЭНД ЖАГСАХ,ОРОС ЭХНЭРТЭЙ ХУЖАА ТҮНШҮҮДТЭЙ,ЗАГАЛМАЙЛСАН ЭЦГИЙГ ХАР ШИЛ ЗҮҮЖ,ЦАГААН ШИЛ ЗҮҮЖ ТАНКААР АЙЛГАЖ ЭХ ОРОНЧ БОЛЖ,ХАР ЭРЭЭН ДЭЭЛ БОЛОН ХӨХ ЧОНО БОЛЧИХЛОО ГЭЖ ТЭНЭГТЭХ ЛАЛАР. ХӨМСГӨӨ ЗАНГИДАЖ МОНГОЛЧУУД БИДНИЙГ ШҮД ЗУУН ХАРАХ КИНО АМЬДРАЛ ХОЁРЫГ ЯЛГАХ ЧАДВАРГҮЙ БАЦААН ТА БИДНИЙ АХ ДҮҮ ҮР ХҮҮХЭД ААВ ЭЭЖИЙГ ЗАНАЖ БАЙГАА НЬ ИЛ БИШ БАЙНА ГЭЖ ҮҮ? ТЭР БИДНИЙГ ҮЗЭН ЯДДАГ.
идуулсэн бут ургана!
Баттулгыг толгой дээрээ залвал жинхэн Үхэр Монгол гэдэг нь болно биз.
Цоохон захиалгын комент бичигч та бухний ходолморийг хундэтгэж байна! Тэгсэн тэгээгуй ард тумэн сонголтоо хийнээ! Одоо хумуус хуучныг шинэчлэх нь гарцаагуй!
АН 8 жил ерөнхийлөгчийн суудлыг зайдаллаа. Одоо шинэчилье. Ардын хүүхэд Ганбаатарыг сонгоё.
М.Энхболд анх хэлд орохдоо Шо Шо Жянь гэж хэлж хэлд орсон гэдэг.Миеэгомбо гуай ч гэртээ эхнэр хүүхдүүдтэйгээ хятад хэлээр харьцдаг байсан гэж тэр үеийн таньж мэдэх улс ярих юм билээ. Энхболд цэцэрлэгт яваад монгол хэл анх сурсан гэлцдэг.
Хүнийг яс үндэс,гарал үүслээр нь ялгаварлан гадуурхахыг Монгол улсын хуулиар хориглосон байдаг юм шүү!!! Тэгээд ч цус нөж ярьсан нацистуудыг шоронд хийх хэрэгтэй.Чи муу ЖЕНКО-гийн бөгсний алчуур М.Э-ыг
Чи муу эрлийз бас юу вэ?
Баттулгыг толгой дээрээ залвал жинхэн Үхэр Монгол гэдэг нь болно биз.
Ухэр Монголчууд бид унэн дорд узэгдэж байна!
МОНГОЛ УЛСЫН ХөГЖЛИЙН БүРЭН ЗУРАГЛАЛТАЙ ХүНД МЭТГЭЛЦЭХЭЭС ТАТГАЛЗАХ ШААРДЛАГАГүЙ.
enkold l bish shuu, guiya khokh tenger min
Баттулгыг толгой дээрээ залвал жинхэн Үхэр Монгол гэдэг нь болно биз.
ulaanbaatarchuud enkoldiig tolgoi deeree zalaad barag suireh duhsuniig Bat Uul arai neg tanagtai bolgoson doo. gehdee l enkoldiin tarisan balag arilahgui uldej dee.
МАН-ыхаан та нар 3 сая хятадыг жуулчин нэрээр оруулж ирэхийн бол тэд нартайгаа хамт тэр Оюунхорол болон хар хятадуудтайгаа хамт монголоос зайлаарай хар лаларуудаа
Чи муу гөлөг нэтний цаанаас том том боргоож л чадна,жинхэнэ хужаа цэрэг буугаа бариад ороод ирвэл чам шиг том том бааснууд хамгийн түрүүнд бууж өгөөд мануусынхаа бөөрийг гаргана доо.Муу чацга минь битгий хуц.
Монголчууд минь ээ! Одоо Хятад гэдэг улсын бурэн хяналтад ороход ойрхон туухэн цаг уе ирчихээд байна! Хэрвээ бид нэгдэн 1945 онд Чан кай шигийн эсрэг бид Хятадтай нэгдмэл биш гэдгээ илэрхийлсэн гарын усгээ огоогуй бол оноодор Хятад улсын нэг хэсэг болох байсан!Манай овог дээдэс алсын хараатай шийдвэр гаргаж Орос улсыг тушин зоригтой байж газар нутаг Тусгаар тогтнолоо авч улдсэн! Бид Одоо чухал уед амьдарч байна! Бид хаачих вэ? Гэдэг сонголтоо оорсдоо хий!
jenko luivarchingii hiisen nugel baragdahgui ih honjvorgui sugalaa hujaa spirt ulsiin uildveryydiig hulgain argaar huvdaa avsan hulduu hujaa taria avchirj mongol mald tarij bsan 2 udaa said bhdaa yu ch hiigeegui yum hiih hun bolgoniig eserguutsej bsan hudlaa tom yariad l bna tumur zam bhgui saishand aj yildveriin tuv bhgui namiinhaa esreg tsuglaan hurtel hiij bsan tugjil shuu dee
Баттулгаа таныг иргэний чинь хувьд хүндэтгэж байна. Иргэн хэн болоюч эрхээ эдлэх ёстой байлгүй яахав. Би таны оронд байсан бол ичээд нэрээ дэвшүүлэхгүй ээ. Ганц дээд сургууль дүүргээгүй, гахай чирч хөрөнгө хураасан хүн тэрнийгээ л бодох хэрэгтэй. Улс орондоо хайртай л юм бол төрийн өндөр сэнтийг наймааны гахай үүрч урсгасан хөлстнй бүү жиш. Төрийн тэргүүн, ерөнхийлөгч байна гэдэг таны гахай үүрч зовж зүдэрч явснаас чинь хамаагүй илүү хүнд бэрх ажил. Элбэгдорж ерөнхийлөгчийн чигчий хуруунд ч хүрэхгүй байж яаж тэр өндөр хариуцлагатай алба руу зүтгэнэ вэ. Дур эзнээ голохгүй, дунд чөмөг сүүжээ голохгүй гэж үнэн үг байдаг шүү. Таныг эдийн засгийн хувьд хүчтэй болсныг огт үгүйсгэхгүй. Ганцхан ерөнхийлөгчийн ранггүй хүн гэж бодож байна. Түүнээс гадна Энхболд, Ганбаатар нар эхнэр хүүхдээ дагуулаад яваа зураг их гарч байх юм. Та хайртай эхнэрээ олны өмнө юунд үл гаргана вэ. Анастася Цэдэнбал Филатова гуай шиг Галина Баттулга Филатова ч гэх юмуу дуудуулахгүй юмуу.
deed surguuli duurgesenuud n hulgai hiigeed bolohgui baihaar n ard tumen arga yadaad uursudteigee adilhan zovlon uzsen,hoosnoos ehelsen huniig songoj uzie gej yaritsgaaj bna.
Хэхэ чи ичих нь аргагуй ш дээ! Хогийн муу шугэл
Tagnuul Erliiz 2 niileed Mongoliig Hyatadiin muj bolgohoor chimeegui ajillasaar bgaag bid harj bgaa MONGOL YALNAAA
Mongol.yalna urvagch Elbegdorj Enhbold Bayar ta.nar yalagdana Mongolyn ard tumen yalna
ter Elbegdorj chini AH yn hun bish harin gadnyhny gar hul bolson hun Mongolchuudyn tuluu yag yu hiisen yam MAHAH bulegleliig turuus zailuulah heregtei MAHAHgiin tolgoilogch Elbegdorj Enhbold Bayar nar yalagdanaa
Одоо Хятад гэдэг улсын бурэн хараанд ороход нэг хуруу л дутуу байна! Орос улсыг татан оролцуулж Тусгаар тогтнолоо авч улдэх хариуцлагатай цаг уе тулж иржээ! Энэ туухэн хариуцлагатай нохцол байдал 1945 оны Чан кай шигийн эсрэг 96 хувь гарын усгээ зурж явуулсан Монголын ард тумний сэтгэлтэй яг адилхан болоод байна! Оорсдоо шийд!
Рио тинтогийн эсрэг үхэн дуугарч ард түмний дунд нэр нүүр олсон ганбаатар с.баярын авчирсан рио тинтогийн 10 тэрбумд бууж өгч ямар хямдхан янхан бэ гэдгээ баталчихлаа шүү дээ ард түмээн.10 тэрбумаас хэлтэрхий нь л ганбаатарт ноогдож бусдыг нь н.энхбаяр л панзлан авна. Хөөрхий ганбаатар нь жэнко-ын саналыг хуваах өнхрүүш болж байна. Н.энхбаяр ч дүүрсэн луйварчин эргээд с.баярын хар мөнгөнд жирийчихлээ.Нөгөө ОТ-г ард түмэнд 100%,100%,100% өгнө гээд ард түмнийг хуйлруулж нам байгуулж байсан чинь яаав. Миеэ-тэй тохиролцож жаахан юм долоох нь.
Монгорчууд чамайг нэр дэвшсэн гэхээр ичиж байна. яандаа байз
Яг одоо энэ гурваас арай гайгүй муу нь гэвэл Баттулга байна. Ямартай ч Баттулгыг дэмжих нь зөв.