sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны яамны “Нээлттэй хаалганы өдөрлөг” өнөөдөр жанжин Сүхбаатарын талбайд болно. 
 
Албан ёсны нээлтийн үйл ажиллагаа 12:00 цагаас эхлэх бөгөөд Гадаад харилцааны сайд Ц. Мөнх-Оргил оролцож, дипломат корпусын төлөөлөл мэндчилгээ дэвшүүлэх юм.
 
Өдөрлөг 11.00-17.00 цагын хооронд үргэлжлэх бөгөөд  энэ үеэр тус яам нэгж албадын үйл ажиллагаагаа сурталчилна. Мөн консулын үйлчилгээ үзүүлэх ба түүхийн онц сонирхолтой баримт, фото зураг зэргийг олны хүртээл болгох нь.
 
Б.Туул
Эх сурвалж: Монцамэ агентлаг