sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны санаачилгаар Нарангийн энгэр, Цагаандавааны төвлөрсөн хогийн цэгт Улаанбаатар хотын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрлэл технологийн "Эко–Парк"  төслийг хэрэгжүүлэхээр боллоо.
 
Уг төслийг Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо ТББ, Сектех Групп ХХК-тай хамтран хэрэгжүүлэхээр  хамтын ажиллагааны гэрээг байгуулаад байна.
 
Хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрлэл технологийн "Эко–Парк" төслийг 2017-2032 он хүртэл дөрвөн үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
 
Б.Заяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг