sonin.mn
НЬЮ-ЙОРК. /Kyodo/. Умард Солонгосын эсрэг авсан хориг арга хэмжээг  тууштай хэрэгжүүлэхээр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүн улс орнууд тохиролцоонд хүрсэн хэдий ч нэмэлт хориг арга хэмжээ авах тухайд санал зөрөлджээ.
 
Өнгөрсөн долоо хоногийн ням гарагт Умард Солонгос Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг зөрчин баллистик пуужин хөөргөн туршсантай холбогдуулан тус зөвлөлийн гишүүн улс орнууд өчигдөр яаралтай хуралдаан хийжээ. Умард Солонгос энэ он гарснаас хойш 11 пуужин хөөргөн туршаад байна.
 
Япон улсаас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Коро Бэсшо хуралдааны дараа сэтгүүлчдэд мэдэгдэл  хийхдээ “Умард Солонгостой яриа хэлэлцээ хийхийг НҮБ-ын олон гишүүн улс орон уриалж байна. Гэхдээ Умард Солонгост шахалт үзүүлэх хэрэгтэй гэдгийг эдгээр орнууд ойлгосон байх ” гэв.
 
Харин Хятад улсаас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Лю Зеи хэлэхдээ “Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг бүх улс орон тууштай хэрэгжүүлэх нь чухал” гэлээ. Гэхдээ тэрбээр “Солонгосын хойгийн хурцадмал байдлыг намжаахын төлөө НҮБ ажиллах хэрэгтэй. Пхеньяны эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авах гэж яарах хэрэггүй” гэж хэлсэн байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг