sonin.mn
БАНЖУЛ. /Anadolu/. Олон сая долларын хөрөнгөтэй гэгддэг Гамбийн Ерөнхийлөгч асан Яхя Жаммегийн хөрөнгийг эрх баригчид битүүмжилсэн тухай тус улсын Хууль зүйн сайд Абубакар Тамбадоу мэдэгджээ.
 
"Я.Жамметай шууд холбоотой 131 компани болон 86 банкин дахь данснууд үүнд хамаарч байгаа юм" гэж сайд хэллээ.
 
Тус улсыг хатуу гараар 22 жилийн турш захирч байсан Я.Жамме 12 дугаар сарын 1-нд эрх мэдлээ Адама Барроуд шилжүүлэн өгсөн билээ.
 
“Ерөнхийлөгч асан Я.Жамме Төвбанк болон төрийн компаниудаас олон сая даласис болон гадаад валютыг зөвшөөрөлгүй гарган авсан нь илэрсэн учир хөрөнгийг нь битүүмжлэх шийдвэр гаргасан” гэж сайд А.Тамбадоу мэдэгдэлдээ дурджээ.
 
Я.Жамме эх орноосоо хөөгдөж, одоо Экваторын Гвиней улсад амьдарч байгаа юм. 
 
Х.Сарнай 
Эх сурвалж: Монцамэ агентлаг