sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Омбол" ХХК-иас элэгний С вирусын эмчилгээнд зориулж нийгмийн хариуцлагын хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснээ мэдэгдлээ.
 
Тус компанийн Марктенгийн албаны дарга Н.Наранзул, “Манай компани нь элэгний С, В вирусын халдварын эсрэг оргинал эм болох Харвони, Виреад эмийг ашгийн бус зорилгоор “Хүртээмж хөтөлбөрийн хүрээнд түгээдэг. Засгийн газраас саяхан баталсан “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжин, иргэдийг элэгний хавдраас сэргийлэх үйлсэд хувь нэмрээ оруулах, нийгмийн хариуцлагын хүрээнд Харвони эмийн лицензит хувилбар “Хепсинат-ЛП” эмийн үнийг хямдруулан “2+1 буюу хоёрын үнээр 3” төслийг санаачлан өнөөдрөөс хэрэгжүүлж эхэллээ” гэв.
 
Энэхүү төслийн хүрээнд эхний хоёр эмийг тус бүр 140 мянган төгрөгөөр худалдан авч хамгийн сүүлийн 3 дахь эмийг үнэгүй авах юм. Өөрөөр хэлбэл 280 мянган төгрөгөөр нэг курс эмийг хэрэглэх боломж бүрдэж буйг тэрээр хэллээ.
 
Монгол Улсын эмийн бүртгэлд Харвони эмийн ерөнхий нэршлийн эм болох "Хепсанит ЛП" эмийг Энэтхэг улсын Натко эмийн үйлдвэр “Омбол” компаниар дамжуулан түгээж буй юм. Энэхүү эм нь эмийн био хүртэхүйн хувьд хамгийн өндөр чанартай ерөнхий нэршлийн Энэтхэг улсад хамгийн их хэрэглэж байгаа элэгний С вирусын эсрэг эм аж.
 
Тус эмийг манай улсад 2016 оны есдүгээр сараас эхлэн хэрэглэж эхэлсэн бөгөөд эхний эм уусан 326 хүний шинжилгээний үр дүнгээс үзэхэд 98.7 хувийн үр дүнтэй гарчээ.
 
Хөтөлбөрт хамрахын тулд эмчлэгч эмчийнхээ жорыг аван “Омбол” ХХК-ийн гэрээт эмийн сангууд болон Элэг-Эмийн нэгдсэн төвөөс авах боломжтой.
 
Ж.Болор
Эх сурвалж: Монцамэ агентлаг