АНУ-ын Ерөнхийлөгчөөр 43 насандаа сонгогдсон Жон Кеннеди “Үндэсний хүчирхэг байдлыг нэмэгдүүлэхэд боловсролын түвшин хамгийн чухал нөлөөтэй. Ирээдүй хойч үедээ чухал хөрөнгө оруулалт хийхийн тулд энэ улс орныг удирдан залагч хүмүүс өөрсдөө боловсрол өндөртэй байх ёстой” хэмээн хэлсэн байдаг. Ганц Ж.Кеннеди ч биш олон улсын судлаач, мэргэжилтнүүд тухайн улс орныг гадаадад төлөөлдөг улс орны тэргүүнд тавигдах хамгийн чухал шалгуур нь боловсролын түвшин гэж үздэг аж.
Олон улсын судлаач, мэргэжилтнүүд дэлхийн хүчирхэг гүрний нэг АНУ болон хамгийн баян орны нэг Сингапурыг хөгжилд хүргэсэн нэр нөлөөтэй улс төрчдийн боловсролын түвшинг судалж үзэхэд АНУ-ын түүхэнд тодорсон 44 Ерөнхийлөгчийн 34 нь коллеж болон түүнээс дээш боловсролтой, 80 хувь нь өндөр боловсрол эзэмшсэн, 32 хувь нь доктор, профессор цолтой байна. Цөөн жишээ дурдахад, 1901-1909 онд Ерөнхийлөгчөөр ажилласан Теодор Рузвельт Харвардын их сургуулийг төгссөн бол 2009-2017 онд засагласан Барак Обама Харвард болон Колумбын их сургуулийг дүүргэсэн. 1913-1921 онд Ерөнхийлөгчөөр ажилласан Нобелийн энх тайвны шагналт Вудро Вильсон Принстоны их сургуулийг төгсөж улмаар Жонс Хопкинсийн их сургуульд докторын зэрэг хамгаалж байжээ.
Өнөөдөр Америкчууд Ерөнхийлөгч болох хүндээ
· Хууль, эрх зүйн өндөр мэдлэг
· Түүхийн тухай мэдлэг
· Улстөрийн онолын мэдлэг
· Өндөр боловсрол эзэмшсэн байх
· Цэрэг, армийн тухай мэдлэг
· Гадаад харилцааны мэдлэг
· Бусдыг удирдан, манлайлах чадвартай байх зэрэг шалгуурыг тавьдаг юм байна.
Дэлхийн хамгийн баян орнуудын нэг Сингапурын Ерөнхийлөгч Тони Тан Кенг Яам мөн л Сингапурын их сургууль, Аделаид их сургууль, Массачусетсийн технологийн институтийг төгссөн байна. 63 жижиг арлаас бүтдэг Сингапур Монгол Улсын нутаг дэвсгэрээс 2000 дахин жижиг газар нутагтай, 4.5 сая хүн амтай. Энэхүү жижиг улсыг 50 жилийн дотор дэлхийн зургаа дахь баян орон болтол хөгжүүлсэн гавьяатай хүн нь Сингапур улсыг үүсгэн байгуулагч, Сингапурын эцэг гэгддэг Ли Куан Ю юм.
Тэрээр 1950 онд Их Британийн Кэмбрижийн их сургуулийг хуульч мэргэжлээр төгсөж ирээд байгалийн баялаг байтугай ундны ус ч үгүй, оршин суугчдын ихэнх нь хятадууд боловч Малайз, Энэтхэг зэрэг олон үндэстнээс бүрдсэн, Английн колони байсан жижиг арлыг хөгжүүлсэн байдаг. 1959 онд Сингапурын Ерөнхий сайдаар томилогдмогцоо ажлын байр тасралтгүй нэмж, хүн амынхаа амьдралын түвшинг дэлхийн хамгийн баян орнуудынхтай зэрэгцэж ирсэн түүхтэй.
АНУ болон Сингапурын дээрх түүхийг болон улс орны жишгийг судалдсан олон улсын мэргэжилтэн шинжээчид тухайн улс орныг удирдан залж байгаа, олон улсын хэмжээнд улс үндэснийхээ нүүр царай болдог энэхүү Төрийн тэргүүн хэмээн албан тушаалын эхний шалгуурт гарцаагүй боловсролын түвшин орно гэдэг дээр санал нэгдэх болжээ.
Ирэх сарын 26-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болно. Өөрөөр хэлбэл бүх ард түмний эв нэгдлийн илэрхийлэл, олон улсад эх орноо төлөөлөх Монгол Улсын нэрийн хуудсаа монголчууд сонгох гэж байгаа. Энэ удаа Ерөнхийлөгч гэж хэн бэ гэдгийг сануулах үүднээс Үндсэн хуульд заасан Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрх мэдлээс цөөн хэдэн заалтыг дор дурдав.
· Гадаад улс орнуудад Монгол Улсаа бүрэн эрхтэйгээр төлөөлөх эрхтэй.
· УИХ-тай зөвшилцөн Монгол Улсын нэрийн өмнөөс Олон улсын гэрээ байгуулах эрхтэй. Уучлал үзүүлэх, Монгол Улсын харьяат болгох, харьяатаас гаргах, Монгол Улсад орогнох эрхийг олгох эрхтэй.
Улсын нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт онц болон дайны байдал зарлах, цэрэг хөдөлгөх, захирамж өгөх эрхтэй. Гэхдээ онц буюу дайны байдал зарласан Ерөнхийлөгчийн зарлиг гарснаас хойш долоо хоногийн дотор УИХ хэлэлцэж цуцлах эсвэл батална. Ерөнхийлөгч Улсын зэвсэгт хүчний Ерөнхий командлагч байна.
Энэ бүгд Монгол Улсын Ерөнхийлөгч ямар хэмжээний эрх мэдэлтэй, ямар чухал албан тушаал вэ гэдгийг харуулах аж. Харин Монгол Улсын нэрийн хуудас болохоор өрсөлдөж буй нэр дэвшигчдийн боловсролын түвшин ямар вэ? Ийм харьцуулалтыг сонгогчид тавих эрхтэй. Нэр дэвшигчид ч хариулах ёстой билээ.
МАН-аас нэр дэвшигч М.Энхболд: 1964.07.19-нд төрсөн. 1987 онд МУИС-ийг төлөвлөгч-эдийн засагч мэргэжлээр төгссөн. 1996 онд Япон Улсад Төрийн захиргааны байгууллагын удирдлага зохион байгуулалтын асуудлаар мэргэжил дээшлүүлсэн. 1988 онд ХБНГУ-д Орон нутгийн өөрөө удирдах байгууллагын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн.
АН-аас нэр дэвшигч Х.Баттулга: 1963.03.03-нд төрсөн. 1982 онд Дүрслэх урлагийн дунд сургуулийг зураач мэргэжлээр төгссөн.
МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар: 1970.07.30-нд төрсөн. 1989-1991 онд Политехникийн дээд сургуулийн Геологийн факультетад сурч байсан. 1991-1994 онд Кемерово хотын уул уурхайн их сургуулийг Геофизикийн ухааны магистрт сурч байсан. 1994-1998 онд Хамерсмит Вест Лондон коллежийг НND бизнес санхүүгийн удирдлагын ангид сурч байсан.
Намтрыг гүйлгэн харвал ийм мэдээллүүд урсаж байна. Улс орны амьдралыг залж, нийгмийг удирдан чиглүүлэхийн тулд өөрийн гэсэн боловсрол эзэмшсэн байх ёстой. Бас эзэмшсэн мэргэжил, мэдлэгийн давуу тал, ажлын дадал чухал байх. Монголчууд эртнээс төрөө дээдэлж ирсэн ард түмэн. Төр, нийгмийн аюулгүй байдал, хөгжил цэцэглэлт, хувь заяаг хариуцдаг төрийн бодлого алдагдахад нийгэм хэрхэн уруудан доройтож байгааг сүүлийн жилүүдэд монголчууд хангалттай харсан. Гашуун үр дүнг нь хамтдаа амсаж явна. Өнөөдөр бидэнд төсөл хөтөлбөрөөс мөнгө цавчиж, зөвхөн өөрийгөө бодсон биш төр барих арга барилаа мэддэг, бодлогоо боловсруулдаг, нийгмийн хүчийг шийдэх ёстой асуудалд зангидаж чаддаг, эх орон гэсэн ард түмнээ гэсэн сэтгэлтэй Ерөнхийлөгч хэрэгтэй билээ.
Д.МӨРДОРЖ
Сэтгэгдэл0
Маш зөв зүйтэй нийтлэл байна. Зарим хүмүүс хэт туйлшраад боловсрол бол огт хэрэггүй гэх юм. Ялангуяа Ерөнхийлөгчийн сонгуулийн пи ар, тархи угаалт хүчтэй явагддаж байгаа энэ үед женко баттулгын сонгуулийн штабаас боловсролыг бус харин ч хулгай, луйвар, дээрэм, тархи угаалт, мөнгөөр бүгдийг худалдаж авахад огт буруу байхгүй, Монголоо гэх сэтгэл л байх юм бол (яг үнэндээ бол цаагуураа синга хятадуудын гаагааны резин бож яваа нөхөр )хүн алсан ч зөв гэх ухааны ойлголтоор Монголын ард түмний тархийг угааж байна. Уучлаарай энэ Монгол улсад чинь гадаад дотоодод өндөр боловсрол эзэмшсэн улс эх орноо хөгжүүлье гэсэн МАНАН-гийн бөгс долоодоггүй олон мянган сэхээтнүүд байгаа юм шүү гэдгийг энэ удаагийн сонгууль харуулах болно гэж итгэж найдаж байна. Дипломыг нь аваагүй ч гэсэн гадаад дотоод явж галуу шувуны мах идсэн, хамгийн бага хулгай хийж, хамгийн бага худлаа ярьсан Ганбаатарыг дэмжье......
Ganbaatar hylgai hiih hvn bish.yu hydalaa yarchihsan ym boloo surch bsan bvgdiig n diplomtoi gej yarijbgaagvi ym bilee
Ganbaatar dandaa l bsn gj bn. Ene hvn ugaasaa hamhuulshig hvn l de harah tsarainii. Bi law ene hvnd sanal uguhgvi
Ganbaatart sanalaa uguhgvi bol bugs dolpogch l bolj hybirna ta
Japan, Germanyd mergeshil deeshluulsen gej M.Enkhboldiig hudlaa magtjee. 2-3 honog yariand suugaa biz. Yun surtri hudlaa magtah yum
2-3 хоног ярианд суусан гэж та яаж мэдэж байгаа юм бээ?? хүнийг шууд ингэж хэлж болохгүй байхаа
Эрхбиш энэ гурван халтар мэтгэлцээн хийх байлгүй,асуултыг нь аль нэг нам,хүчнээс хамааралгүй бие даасан сэтгүүлч хөтлөөд,асуугаад явахад нүүрний хувирал ,хэл ярианаас нь боловсрол үнэн худлаа ярьж байгаа нь харагдана даа
3 HALTAR HULGAICH NAR!!!
3 хүн тутмын 1 нь Ерөнхийлөгч болдог юм аа гэж хха
Сураагүй диплом авсан хүмүүс ч Монголд байдаг л байх , дипломын төлөө сураагүй энгэртээ тэмдэггүй, өвөртөө дипломгүйч сурья гэснээ өвөрлөөд ирсэн нь ч байдаг л байх, гээд Монголоо гэсэн сэтгэл идэж уух шуналгүй гэдэг л гол шалгуур болов уу даа. Боловсролтой хүний жишээг тайлбарлах илүүц бизээ, Монголын ард түмэн 20000 фунцтэй тэгшитгэл боддог хүний хийж амжуулснаас маx цусандаа шингэтэл ойлгосон доо.

Бид Америкийн ерөнхийлөгчийг сонгох гээд байгаа юм уу, бүр энэ нийтлэлийг ойлгосонгуй. Тэр америк нь тэндээ л биз, тэгэхдээ Америк бол авилгал, хээл хахуул, аллага, ядуу улсыг нууц бодлогоор дарж авах гэх мэт муу бүхний их уурхай болсон газар даг. Тэгэхэд манай МОНГОЛ бол дээд боловсролгүй ч, амьдралын ухаан, ард түмнээ гэх сэтгэлийн галаар бадарсан Чингис хаан, Чойбалсан гээд бүхий л цаг үеийн Монголоо өнөөдрийн түвшинд авчирч бидэнд өгсөн хүмүүсийн зориг, Монголоо гэх чин сэтгэл байсан юм шүү. Тэгэхэд Дипломтой нөхдүүд нь Америкад боловсрол эзэмшээд юу болов... Монголын газар нутагаас л харийнханд өгч зулдуйдах юм л сурсан бус уу. Тиймээс Эх орноо гэсэн сэтгэлтэй Ганбаатарыг сонгоцгоое ард түмээн!!!
Гадны Ерөнхийлөгч нартай жишигдэж яригдана шүү дээ.
Энхболдод олигахийн гар хөл болохоор хэнч өгөхгүй ойлгомжтой, харин Баттулгыг хүнийх нь хувьд сонгомоор л байна даан ч МАНАН гэдэг нэрний АН гэдэгтэй нь холбоотой болохоор нэг л болохгүй байна. Тэгэхээр л Ганбаатар болж таараад байна одоохондоо. ТВ мэтгэлцээнээр аяндаа тодорхой болох биз дээ.

daanch setgel dunduur bainadaa ene 3-t bol
Ulsiin eronkhiiloch
Hend ni ogdog yim bgaan ,hetsvv l hvmvvs bna daa . Mongoliin ard tvmen mini yana daa .
Боловсрол чухал гэхдээ боловсролтой хүн бүр сайн хүн байх албагүй.
Боловсрол чухал гэхдээ боловсролтой хүн бүр сайн хүн байх албагүй.
Эргэлзэх хол харах бодоод шалаад байх цаг ч байхгүйээ энэ олигархи оффшороос л хурдан салгах шийдвэртэй идэж ууx сэтгэлгүй арай цэвэрхэнийг нь сонгоё.
Эргэлзэх хол харах бодоод шалаад байх цаг ч байхгүйээ энэ олигархи оффшороос л хурдан салгах шийдвэртэй идэж ууx сэтгэлгүй арай цэвэрхэнийг нь сонгоё.
Тийм шүү энэ МАН АН-с л хурдан салгаад өгөх хүн эн тэргүүнд хэрэгтэй байна, цааш нь аваад явах сайхан залуучууд дараа нь хаа мундах вэ.

Улс орны хамгийн том нүүр царай, бэлэг тэмдэг болсон хүнээрээ ийм боловсролтой хүн дундаас сонгох нь илүү амархан болсон юм шиг
Яг үнэндээ хэн нь ч гарсан адилхан. Монгол улс ойрын 100 жилд олигтой удирдагч, улс төрч гарч ирэхгүй. Энэ хугацаанд улс орон маань бага боловч цэвэршиж ард түмэн маань жалга довны сэтгэлгээнээсээ гарах байхаа.
Хэн ч ядахгүй авдаг болсон диплом хэмээх хавтас их чухал биш. Харин хэн зөв сэтгэлтэй, ард түмнээ гэсэн бодолтой нь чухал. Хулгай, луйварт нэр л холбогдсон л бол түүнд санал өгч огт болохгүй.
МАН орчин үеийн боловсролтой сайхан залуусаасаа дэвшүүлэхгүй алдлаа даа.
AN ch alsan. MAN ch aldsan. songuuli mash hetsyy bolno.
mongotei jinhene oligarhiud Ganbaatar, Jenko 2-d tal zasaad yavbal hojih bh daa.
Tegeed sanal hybaalgad m.enhboldig garvah n yy.dotor sanaa gej chinjvv shvv.enhbold hyjaa bish l ym bol jenko eh oronch mun l ym bol neree tataj Ganbaatarig ernhiilegch bolgo.
Ерөнхийлөгч бол Монголын ард түмний эв нэгдлийг хангагч, бэхжүүлэгч байх ёстой
Бид Америкийн ерөнхийлөгчийг сонгох гээд байгаа юм уу, бүр энэ нийтлэлийг ойлгосонгуй. Тэр америк нь тэндээ л биз, тэгэхдээ Америк бол авилгал, хээл хахуул, аллага, ядуу улсыг нууц бодлогоор дарж авах гэх мэт муу бүхний их уурхай болсон газар даг. Тэгэхэд манай МОНГОЛ бол дээд боловсролгүй ч, амьдралын ухаан, ард түмнээ гэх сэтгэлийн галаар бадарсан Чингис хаан, Чойбалсан гээд бүхий л цаг үеийн Монголоо өнөөдрийн түвшинд авчирч бидэнд өгсөн хүмүүсийн зориг, Монголоо гэх чин сэтгэл байсан юм шүү. Тэгэхэд Дипломтой нөхдүүд нь Америкад боловсрол эзэмшээд юу болов... Монголын газар нутагаас л харийнханд өгч зулдуйдах юм л сурсан бус уу. Тиймээс Эх орноо гэсэн сэтгэлтэй Ганбаатарыг сонгоцгоое ард түмээн!!!
Zub
Ингэхэд хужаа хүнээр төрөө удирдуулаад, дээрээ залахгүй юм шүү. Олон түмнээ заяа түшиг.
Монголчууд бид УИХ-ын сонгуулиар АН-д үгүй гэсэн боловч МАН-д за гэсэн. МАН татвар нэмэхгүй гээд л байсан гэтэл хулхидаад иргэдийн хармаанаас өмнөх жилүүдийн өрийг төлөхийн тулд татвар нэмж авах болсон. Одоо энэ сонгуулиар харин жинхэнээсээ МАНАН-д үгүй гэж хэлье ээ. МАНАН монголчуудыг өрд оруулаад эх орных нь баялагийг хахууль авч өгөөд С. Баяр, Баярцогт мэтийн офшортнуудыг төрүүлчихсэн эм шулмас болчихсон юм биш үү. Наад МАНАН чинь төрийн албан хаагч болгоны местийг мөнгө болгож зардаг бичлэг нь задарсан биз дээ. Сандуй гэдэг бацаан М. Энхболдтойгоо сонгуулийн мөнгө босгоно гээд төрийн албыг бүтнээр нь зарах гэж байсан. Ийм хүмүүс төрийг цэвэр авч явж яагаад ч чадахгүй ээ. Мөнгө аваад оронд нь албан тушаал өгвөл дараа нь түүндээ яаж шаардлага тавих юм. Нөгөө мөнгөө төлсөн нөхөр нь гаргасан мөнгөө буцааж олж авах гэж энгийн бид нарыг чангалаад бидний кармаанаас гаргуулна биз дээ. Тэгэхээр МУ бүхлээрээ хуульгүй, авилгалын орон болж хувирна. Ийм баагийнууд яаж төр барих юм бэ. Энд Харвардын боловсрол ч хэрэггүй харин ёс зүй, хуулиа сахидаг үнэнч төлөв зан суртахуун хэрэгтэй.
Songuuli boloh tusam devshigchdiin ner hund, erdem medleg, yos zui muutai bolood baih yum. Er ni erunhiilugch gedeg alban tushaal Mongold yamar heregtei yum be
yana daa ene ner devshigchdiig. bugdeeree butehgui nertei garuud bn. yah vee. Enkhbold ni bur butehgui dalduur hogiin yum ih hiisen. Battulga ni surug huchin yum daa. Ugsun ni deer bhdaa
Монголоос өөр МАНаас өөр ХАР УХААНААР ТӨРӨӨ УДИРДДАГ улс бий юу?
Боловсрол чухал хулгай бас түүнээс дутуугүй чухал шүү. Нийтлэлд боловсролын талаар бичсэн байна. Сонирхолтой бас чухал. Эдгээр ерөнхийлөгчдөөс худал хулгайтай холбогдсон хүн байгаа боловуу. Яанаа
Холбогдоогуй бол еронхийлогч болоод яадийм?
Harin USAd tiim surguuli togsson enee teree gej reklamddaggui l baihgui u!! Humuus ch toohgui!!!!