Монголын ахмадуудыг Буриад улсад эмчилнэ

Нийтэлсэн: 2017-05-19 18:20:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар (ХХҮЕГ), ОХУ-ын Буриад улсын Хүн ам, нийгмийн хамгааллын яам (ХАНХЯ)-тай хамтран ажиллах болж, гэрээ үзэглэв.
 
Гэрээний дагуу туршлага солилцох, хүн амын нийгмийн хамгааллын хүрээнд ахмад настны төлөөллийг амралт, сувилалын болон сэргээн засах байгууллагад харилцан  солилцох, эмчлэн сувилах юм. Мөн салбарынхаа харьяа байгууллагуудын хооронд онол-практикийн бага хурал, семинар зохион байгуулах, мэргэжилтнүүдийг харилцан дадлагажуулах зэрэг олон талт үйл ажиллагаа өрнүүлэх юм.
Гэрээг ХХҮЕГ, Буриад улсын ХАНХ-ын сайд Т.А.Быковатай гэрээ үзэглэв. Уг гэрээг мөн 2011, 2015 онд байгуулж байсан бөгөөт хоёр тал тус бүр 100 ахмад настныгсолилцон, эмчилгээ сувилгаанд хамруулж байжээ. Энэ удаад ахмад настны харилцан солилцож сувилах үйлчилгээг энэ сарын 28-наас эхлэх болжээ.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: Монцамэ агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

4 сэтгэгдэл харуулж байна        

  1. сонирхож байна.

    д.дашцэрмаа , 2017-05-19 20:17:23, 27.123.214.119Хариу бичих

  2. Таны нэр:

    Тайлбар:

  3. yaj hamragdhiin namiin ahmad bish gd hasaad bn

    khajidsuren, 2017-05-20 11:40:28, 66.181.178.218Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

  5. УУЧЛААРАЙ! ХҮМҮҮСТ ХАНДАЖ НЭГ ИНЭЭДТЭЙ ГЭХ ҮҮ ИЧМЭЭР ЗҮЙЛ БИЧИХИЙГ ХҮСЛЭЭ. УЧИР НЬ ЭНЭ АМРАЛТЫН ГАЗАР НЬ БИ САЯ ОЧООД ИРСЭН. ТЭНД НОДЛИН 5 МОНГОЛ ИРГЭН АМРААСАН ЮМ БАЙНА ЛЭЭ. ОРОСООС БАС 5 ХҮНИЙГ ИХ ТАМИР ГЭДЭГ ГАЗАР АМРААСАН ГЭСЭН. МАНАЙХАН ЭНЭ ГАЗРЫГ НЬ АМРАЛТ МАЯГААР ОЙЛГООД БАЙХ ШИГ БАЙНА. ЭНЭ БОЛ ЭМЧИЛГЭЭ ХИЙДЭГ, СУВИЛАЛ ЮМ. ОРОСУУД БҮР ЗАХИЖ ХЭЛСЭН ЗҮЙЛ НЬ ЮУ ВЭ ГЭХЭЭР ОРОСООС ОЧСОН АХМАДУУДАД МОНГОЛ ХООЛ ХҮНДЭДСЭН, ТЭГЭЭД Ч НАСТАЙ ХҮМҮҮСИЙГ СУВИЛАДАГ, ТЭР ТУСМАА ДАЙНД ОРОЛЦСОН АХМАД ДАЙЧДЫГ ХҮЛЭЭЖ АВДАГ ЮМ БАЙНА ЛЭЭ. ЭНЭ ОРОСЫН ЭМНЭЛЭГ НЬ.... ОХУ-ЫН ХУУЛИАР 1924-1948 ОНД ТӨРСӨН ХҮМҮҮСИЙГ ДАЙНД ОРОЛЦСОН ХҮМҮҮСИЙН АР ГЭРИЙНХЭН ГЭЖ ҮЗЭН БАС АВДАГ. ДЭЭРЭЭС НЬ МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛАХ ӨВЧНӨӨС ҮҮДЭЛТЭЙ АРХАГ ХУУЧ ӨВЧТЭЙ БОЛСОН ХҮМҮҮСЭЭС БАС АВДАГ ЮМ. ХЭЛЭХ ГЭСЭН ЗҮЙЛЭЭ ОРХИОД ӨӨР ЗҮЙЛ БИЧЧИХЛЭЭ. ГОЛ ХЭЛСЭН ЗҮЙЛ НЬ: АХМАДЫН СУВИЛАЛЫН ГОЛ ЭМЧИЛГЭЭ НЬ ХООЛ ЭМЧИЛГЭЭ.ХООЛ №15, 9, 6, 4 ГЭСЭН 4 ТӨРЛИЙН ХООЛ ӨГДӨГ. МОНГОЛД ИРСЭН ОРОСУУД НЬ ЭНДЭЭ ИРЭЭД ИХЭД БУХИМДСАН ГЭНЭ. ӨГЛӨӨНИЙ ЦАЙ НЬ МАХТАЙ, ӨДРИЙН ХООЛ НЬ МАХТАЙ, ОРОЙН ХООЛ НЬ МАХТАЙ, ДЭЭРЭЭС НЬ ОРОЙДОО МОНГОЛЧУУД АРХИДДАГ ГЭСЭН БАЙНА.

    ТОНШУУЛ, 2017-05-21 08:03:29, 119.40.103.34Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

  7. ТЭГЭХЭЭР ЮУ ГЭХ ГЭЭД БАЙНА ГЭХЭЭР ЭНЭ ГЭРЭЭ БАЙГУУЛААД БАЙГАА ДАРГА НАР, БАС БУСАД АЙМАГ, ДҮҮРГИЙН ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙНХАА ГАЗАР ЛУУ КВОТ ӨГЧ ХУВААРИЛАХ БАЙХ Л ДАА. ЭНД ДАНДАА ХӨГШЧҮҮЛ ХЭВТДЭГ, ГЭМТЭЛ, МЭС ЗАСЛЫН ТАСАГТАЙ, СЭРГЭЭН ЗАСАЛ, УЛАМЖЛАЛТ ЭМЧИЛГЭЭНИЙ ТАСАГТАЙ ЭМНЭЛЭГТЭЙ. 3 СУВИЛАЛТАЙ ЮМ БАЙНА ЛЭЭ.ТЭГЭХЭЭР АЛЬ НЭГ НАМЫН ХАРЬЯА, ЭСВЭЛ ХЭН НЭГЭН ТАНЬДАГ ХҮНЭЭ ЯВУУЛАХДАА ЯДАЖ ТЭР ГАЗАР ЧИНЬ НАРИЙН ДЭГЛЭМТЭЙ, ХООЛ УНД АГААР ЭМЧИЛГЭЭ, ЭМИЙН УРГАМАЛ, САУН, ДУШ, СЭРГЭЭН ЗАСАЛ ГЭЭД ЭМЧИЛГЭЭ ХИЙДЭГ ГАЗАР ГЭДГИЙГ НЬ ХЭЛЭЭРЭЙ. ТЭРНЭЭС МАНАЙ СУВИЛАЛ ШИГ БИШ ЮМ БАЙНА ГЭДГИЙГ ХЭЛЭХГҮЙ БОЛ ТЭР ОЛОН ӨГЛӨӨ ӨДӨР ОРОЙГҮЙ МАХ ИДЭХ ЮМ БОЛ ҮР ДҮНГҮЙ ГЭСЭН. ГЭХДЭЭ МОНГОЛЧУУД ХЭДИЙ МАХ ИДЭЖ ХЭВШСЭН Ч ГЭЛЭЭ АХМАД НАСТАЙ ХҮМҮҮСТ БОЛ ЭМЧИЛГЭЭНИЙ ХООЛОО ИЛҮҮ ИДЭЖ ЗАНШИХ НЬ ДЭЭР ШҮҮ. №15 ХООЛ НЬ ЕРДИЙН БУЮУ ЭНГИЙН ХҮН ИДЭХ БОЛОМЖТОЙ. №9 ХООЛ НЬ ХОДООД ГЭДЭСНИЙ АРХАГ ЭМГЭГТЭЙ ХҮМҮҮСИЙН ХООЛ №6 ЭЛЭГНИЙ ЭМГЭГТЭЙ №4 ЧИХРИЙН ШИЖИНТЭЙ ХҮМҮҮСИЙН ХООЛ ЮМ. ЗААВАЛ ГЭДСЭЭ ЦАДТАЛАА ИДДЭГ ГЭСЭН ОЙЛГОЛТ БАЙХГҮЙ. ТИЙМ БОЛОХООР МАНАЙХАН ЭХЭНДЭЭ ӨЛСӨХ БАЙХ ШҮҮ. ЕР НЬ ДАХИН ДАХИН ХЭЛЭЭД БАЙСАН ЗҮЙЛ НЬ ЭНЭ БОЛ ЗҮГЭЭР НЭГ АМРАЛТЫН ГАЗАР БИШ ГЭДГИЙГ ДАХИН ДАХИН ХЭЛСЭН УЧИР БИ БАС ТЭР ОРОСУУДЫН ХЭЛСЭНИЙГ ДАХИН ДАХИН БИЧЛЭЭ.

    ТОНШУУЛ, 2017-05-21 08:08:05, 119.40.103.34Хариу бичих

  8. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: