sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар (ЭМНДЕГ)-аас өнгөрсөн оны 12 дугаар сараас хойш элэгний С вирусын эмийн хөнгөлөлтөд 3.7 тэрбум төгрөг зарцуулжээ.
 
Өнгөрсөн оны есдүгээр сарын 09-нд УИХ-аас 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа элэгний С вирусын эмийн үнийн тодорхой хувийг Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцах болсон. Энэ хүрээнд төсөвт 23.4 тэрбум төгрөг суулгасан юм. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны тогтоолоор С вирусын эсрэг таван төрлийн эмийн үнэд тус бүр 210 мянган төгрөгийн хөнгөлөлт үзүүлэх болсон юм. Үүнээс хойш Монос Улаанбаатар, Монгол эм импекс, Ази фарм болон Омбол компанийн эмийн сангуудаар дамжуулан 17 мянга 746 хайрцаг эмийг 9070 даатгуулагчид хөнгөлөлттэй үнээр олгосон байна.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: Монцамэ агентлаг