sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХНХЯ-наас Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч 40-65 насны 500 мянга гаруй иргэнийг элэгний C, B вирусын шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулахаар ажиллаж эхэлжээ.
 
Иргэд өөрийн харьяа өрх, сумын эрүүл мэндийн төвд очиж үнэ төлбөргүй шинжилгээ өгөх боломжтой болох юм. Мөн 40-65 насны иргэдэд Дотор эрхтний архаг өвчлөлийг илрүүлэх, Дотор эрхтний архаг өвчлөл болон үе мөчний эмгэг илрүүлэх болон хавдрын эрт илрүүлэг гэсэн гурван төрлийн багцаас сонгон нэг удаа үнэ талбаргүй шинжилгээнд орох боломжийг олгож байгаа аж. Үүнд нийт 10.6 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд уг хөрөнгийг 2017 оны төсвийн тодотголд тусгасан байна.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: Монцамэ агентлаг