Эмч багш нарын цалингийн зээлийн хүүг бууруулж 18 хувь болгожээ

Нийтэлсэн: 2017-05-19 14:10:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр өнөөдөр сэтгүүлчдэд хандаж мэдээлэл хийлээ.
 
Тэрбээр энэ үеэрээ төрийн өмчит сургууль цэцэрлэгийн эмч, багш нарын цалингийн зээлийн хүүг бууруулж, шимтгэлгүй болгосон гэж мэдэгдэв.
 
Өнөөдрийн байдлаар иргэд цалингийн зээлийг жилийн 21-23 хувийн хүүтэй авдаг. Иймд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэнд нийгмийн даатгалын ерөнхий газраас төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн багш, эмнэлэгийн эмч, ажилтнуудын цалингийн зээлийн хүүг бууруулах, шимтгэлийг тэглэх талаар ХААН болон Төрийн банктай хамтран ажиллах гэрээг байгуулжээ.
 
Ингэснээр 91.373 эмч, багш, ажилтнууд цалингийн зээлийг 18 хувийн хүүтэй авах боломжтой болж байна. Мөн зээл хүсэгч нь нийгмийн даатгалын шимтгэлийг 5 жилээс доошгүй, сүүлийн 12 сард тасралтгүй төлсөн байх ёстой бөгөөд зээлийн дүн нь  6 сарын цалингаас хэтрэхгүй байх юм.
 
Хэрэв үүнээс өндөр дүнгээр зээл авахыг хүсвэл банк өөрийн эх үүсвэрээс дотоод нөхцлийнхөө журмаар зээл олгохоор тохиролцжээ.
 
Б.Туул
Эх сурвалж: Монцамэ агентлаг
 
СУРТАЛЧИЛГАА :

2 сэтгэгдэл харуулж байна        

  1. ЛИЭРКАН БҮТЭЭГДЭХҮҮН НЬ: - Цусыг шингэлж, холестриныг бууруулна. - Тархи – Зүрхний судасны хатуурал нарийслыг /ишеми, инфаркт-шигдээс/ эрүүлжүүлнэ. - Тархи – Зүрхний цусан хангамж болон цусны эргэлтийг сайжруулна. - Даралт ба хуянг эрүүлжүүлнэ. - Бусад судасны бөглөрөл болон дахин харвалт зэргээс урьдчилан сэргийлнэ. НАЙРЛАГА: Нийт 28 төрлийн ханаагүй /өөх/ тосны хүчил агуулагдсан 100% байгалийн гаралтай эмийн бус эмчилгээний бүтээгдэхүүн юм. ҮНЭ: 1 сараар хэрэглэх нь: /1 сав/ 240’000₮, 1 курс- 3 сар хэрэглэх: /3 сав/ 720’000₮, УТАС: 96665038 Та Цусны биохимийн дараах шинжилгээнүүдийг хийлгэж хэрэглээрэй. Үүнд: 1. Холестрин 2. Триглицерид 3. HDL – Өндөр нягтралтай өөх тос 4. LDL – Бага нягтралтай өөх тос ЛИ ЭР КАНы танилцуулга бичлэг: www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac

    Зочин, 2017-05-19 17:35:52, 202.179.25.35Хариу бичих

  2. Таны нэр:

    Тайлбар:

  3. Битгий хуц аа Арай нэмээд байгаан биш үү,,,,

    Номгүй лам, 2017-07-15 17:24:50, 66.181.160.39Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: